”Гурван бүдүүн” хамтлаг тарсан уу?
Тун өвөрмөц нэрээр Монгол хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирэн олон сайхан уран бүтээл гаргаж сонсогч олноо баясгаж явсан “Гурван бүдүүн” хамтлагийнхан тарж байгаа бололтой.
Учир нь, тус хамтлагийн ахлагч Учка буюу Б.Учрахбаяр өөрийн цахим хуудаснаа “Бидэн гурав хамтлагийнхаа сүүлчийн гэж хэлж болох хамгийн урт холын аялалаа хийгээд ирлээ. 13 жилийг “Гурван бүдүүн” гэдэг нэрэн дор урлагийн их буян заяагаар олон улс, орноор явж, сайхан хүмүүстэй уулзаж, олон адал явдал, мартагдашгүй дурсамжаар дүүрэн өнгөрүүлсэн хамтлагийнхандаа аз жаргал хүсье” хэмээсэн нь ийнхүү тус хамтлаг тарж байгаа юу гэх таамгийг төрүүлж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: