Миланы дэлхийн яармагийн өвийг хэрхэн ашиглах вэ

e50fc41776d64022b4b0508dbda17344184 хоног үргэлжилсэн Миланы дэлхийн яармаг 2015 оны 10 дугаар сарын 31-нд Миланы дэлхийн яармаг өндөрлөсөн юм. Зохион байгуулагч орон Итали энэ яармагт 2.7 тэрбум еврогийн хөрөнгө оруулсан бөгөөд 1 сая ам дөрвөлжин метр талбайтай дэлхийн яармагийн хүрээлэн, түүний төгс төгөлдөр дэд бүтэц нь тухайн нутагт эд материалын баялаг өв болон үлдлээ. Тэгвэл дэлхийн яармагаас Итали улсад үлдээсэн энэ их өв хөрөнгийг яаж ашиглах вэ гэдэг яармагаас хойш хэлэлцэх чухал сэдэв болоод байна.

Италийн эдийн засгийн сэргэн мандалтыг түргэтгэх “сэргээш” хэмээгдсэн Миланы дэлхийн яармаг бэлтгэл шатандаа байх үед маш олон хүн яармаг зохион байгуулахыг хүчтэй эсэргүүцэж байлаа. Гэвч Италийн ерөнхий сайд Ленз: “Миланы дэлхийн яармаг Итали улсын хувьд олдошгүй ховор боломж юм. Яармагийг зохион байгуулснаас болж ирэх сонгуулиар миний иргэдээс авах дэмжлэг буурч мэднэ. Гэхдээ дэлхийн яармагийн Италид авчрах хөрөнгө оруулалт болон шинээр нэмэгдэх ажлын байрыг би илүү чухалчилж байна” хэмээн зоригтой хэлж байсан юм.

“Дэлхийн яармагийн ноогдол ашиг” зохих хугацаанд үргэлжилдэг. Богино хугацаанд авч үзэхэд дэлхийн яармаг Милан хотын бүтээн байгуулалтад үлэмж их нэмэр болсон төдийгүй шууд буюу дамаар 600 гаруй ажлын байр бий болгожээ. Харин өнөөгийн өндөрлөгөөс харахад улс орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар тус улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Мэргэжилтнүүдийн тооцоогоор 2020 оноос өмнө дэлхийн яармаг Италд 23.6 тэрбум еврогийн эдийн засгийн үр ашиг авчирна хэмээн үзэж байна.

2015 оны дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх арга хэмжээнд Италийн зүгээс 100 гаруй хотын захирагч, 4 сая жуулчны гарын үсэг зурсан баримт бичгийг НҮБ-д хүлээлгэн өгсөн юм. Италийн Хөдөө аж ахуйн яамны сайд Мартин: “Дэлхийн яармагийн түүхэнд үүнтэй адил төстэй жишиг хараахан гараагүй юм. Би Италиар бахархаж байна. “Дэлхийг хооллох. Амьдралын эрчим хүч” уриан дор зохиосон Миланы яармагийн ховор нандин боломжийг ашиглан хэдэн сарын ажлын үр дүнгээ дэлхий нийтэд үзүүлж, Миланы дүрмийн утга учрыг ойлгуулж байна” хэмээн ярьсан юм.

Энэ бүхнээс гадна тус яармаг Италид маш олон оюуны өв үлдээсэн юм. Инновац, технолгийг уялдуулах нь олон орны үзэсгэлэнгийн ордны нэрийн хуудас байлаа. 2015 оны дэлхийн яармагийн компанийн захирал Италийн ордны ерөнхий төлөөлөгч хатагтай Тиана: “Технологийн хувьд дэлхийн яармагийн хүрээлэн хоосноос бий болж, төгс төгөлдөр дэд бүтэцтэй болсон. Бид яармагийн бүх талын хөгжилд анхаарал хандуулсан. Дэлхийн яармагийн үзэсгэлэнгийн ордны ихэнх нь цаашид удаан хугацаагаар ашиглах боломжтой бүтээн байгуулалт юм. Энэ нь бидний хувьд маш чухал өв хөрөнгө” хэмээн ярьж байлаа.

1 сая ам дөрвөлжин метр талбайтай, хожмын үр ашиг нь 10 тэрбум евро хүрэх дэлхийн яармагийн талбай хэмээх энэ том бялууг хэрхэн зөв ашиглах нь Италийн засгийн газрын төвөгтэй бөгөөд томоохон асуудал болоод байна. Тэр дундаа Миланы хойд хэсэгт орших дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн тогтвортой хөгжүүлэх нь өнөөгийн тулгамдсан асуудал юм. Энэ бол газар өмчлөл, хөрөнгө мөнгө зэрэг олон хүчин зүйлийн нөлөө, оролцоотой шийдвэрлэх асуудал бөгөөд төсөл хийхийн тулд олон давааг давсан юм. Харин одоогоор гарсан хамгийн сүүлийн үеийн төсөл бол Италийн засгийн газар ирэх 10 жилийн хугацаанд жил бүр 150 сая еврогоор санхүүжүүлж Миланы дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнг дэлхийн хэмжээний судалгааны төв болгох явдал болно.

Дэлхийн яармагийн ордонг хэрхэн ашиглах нь олимпын өвийг ашиглахтай адил олны анхаарал татсан асуудал байсаар ирсэн. Хожмын ашиглалтын талаар 2010 оны Шанхайн яармаг үлгэр жишээ болсон юм. Шанхайн дэлхийн яармаг өндөрлөсний дараа Дэлхийн яармагийн тэнхлэг, Хятадын ордон, Дэлхийн яармагийн төв зэрэг бэлэг тэмдгийн чанартай зарим барилгыг хэвээр үлдээж, бусдыг нь нураах буюу дуудлага худалдаагаар зарж, өөр хотуудад нүүлгэн шилжүүлжээ. Тухайлбал Малайзын ордныг Үүшин хотын захиргаанд үнэ төлбөргүй өгсөн. Энэ нь тус хотын аялал жуулчлалын цэг болсон юм.

Италчуудын ярьдагчлан Ромыг ганц өдөр бүтээгээгүй. Үүнтэй нэгэн адил дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнг алсыг харсан сайн төслийн дагуу тогтвортой хөгжүүлэхээр ажиллаж байна.

До.Болдхуяг

Эх сурвалж: http://mongol.cri.cn/


URL:

Сэтгэгдэл бичих