МАН-ын баячууд охин нам байгуулж эхэллээ

Ц.Шинэбаярын нам байгуулах нь жаалуудын айл гэр болж тоглохоос ч амархан болоо шив дээ. 2008 оны сонгуульд МАХН-ын нэр дээрээс боссон Адуунчулууны уурхайн эзэн Ц.Шинэбаяр УИХ-д дорнодчуудыг тєлєєлєн суух болсон. Гэтэл 2010 онд МАХН нэрээ сольж, МАН нэр зvvсэн цагаас хойш улс тєр хэмээх айл руу яаж дєхєж очих аргаа ололгvй бухимдаж суусан Н.Энхбаяр нэгэн сэжvvр атгаад огло харайх нь тэр. Н.Энхбаяртай зэрэгцээд парламентийн танхимд суусан Ц.Шинэбаяр дагаад харайх нь тэр. Мэдээж МАН-ынхан Н.Энхбаярыг улс тєрєєс шахсандаа шахахын тулд МАХН хэмээх нэрийг єгєлгvй тун ч удаан “гvрийсэн”. Тэр ч бvv хэл Улсын бvртгэл дээр МАХН-аар товчилж болох бvх нэрийг МАН-ын Л.Оюун-Эрдэнэ тэргvvтэй “сайн эрс” авч, гарцыг хаах оролдлого хийсэн. Арга ядсан Ц.Шинэбаяр Монголын алдартай хувьсгалт нам, Монголын алдарт хувьсгалт нам гэдэг хоёр нэр авчихаад хараал урсгаад явж байсан єдєр саяхан.

Харин их улс тєрд vхэхээс бусдыг vзсэн Н.Энхбаяр дээрх хоёр нэрэнд тєдийлєн шунсангvй. МАН-ын эсрэг тоглогчдод таатай саналын сэжvvр гаргаж єгснєєр МАХН хэмээх нэрийг авчихав. Н.Энхбаяр ч яахав ойлгомжтой, харин Ц.Шинэбаяр ч сайн баярлалаа даа гэтэл vгvй шvv. МАХН-ын дэд даргын суудлаас татгалзаж, улмаар Н.Энхбаяраас туурга тусгаарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдээдхэв. Тvvнээс хойш тун ч удалгvй Хамуг Монголын хєдєлмєрийн намыг байгуулж, даргаар нь Н.Энхбаярт хамтран зvтгэж байсан С.Молор-Эрдэнийг тавьчихав. Ингээд єнєєдрийн байдлаар Ц.Шинэбаяр гэдэг нєхєр дєрвєн ч намын харъяалалтай болж орхив. Vнэхээр єєрийнхєєрєє юм хийх гээд яваад байна даа, эх орон ард тvмнээ гэсэн хvн юм гэх хvмvvс ч бий. Гэтэл байдал єєрєєр эргэж байгаа бололтой. Эргэх эргэхдээ єнєєх Ц.Шинэбаяр чинь МАН-ын тэрбумтнуудад худалдагдсан гэх яриа газар авлаа. Єєрєєр хэлбэл МАН-ынхан Хамуг Монголын хєдєлмєрийн хэмээх охин нам байгуулж, Ц.Шинэбаярыг єєрийнхєєрєє, тэгэхдээ Н.Энх-баяраас хол бай гэж тусад нь гаргажээ.

Охин компани гэж дуулсанаас охин нам гэж та лав дуулаагvй байх. Манай vндэсний томоохон тэрбумтнууд олон охин компанийг vvсгэн байгуулсан байдаг. Мэдээж хэрэг тvvнийг сурах дургvй охиндоо, энд тэнд тэнэж хэрэг тєвєгт орчих гээд байдаг хvvдээ аргамжаа болгож охин компани байгуулж єгдєг ч тал бий. Єнєєх нь хэсэхээ больж гар дээрээ их биш ч бага биш мєнгє эргэлдvvлээд компанийн захирал гээд явчихдаг нь нууц биш. Хамгийн эмгэнэлтэй нь тэр буруу vйлдэл хийвэл толгой компанид сєргєєр нєлєєлж, охин компаниа татан буулгадаг. Тэгэж ч ойлгуулдаг.

МАН vvн лугаа л юм болж байна. Гэр бvлд нь багтдаг Ц.Шинэбаяр гэдэг нєхєр болох бvтэхгvй хvмvvстэй нийлж, хэрэг тєвєгт орчих гээд байхаар нь МАН-ын аавууд Хамуг Монголын хєдєлмєрийн хэмээх охин нам байгуулж єгєєд тусад нь гаргав. Ц.Шинэбаяр аавынхаа барьсан шинэ гэрийн хойморт шинэ улс тєр хийж байна гээд баясч суугаа байхдаа. Гэтэл сонгууль ойртох тусам байдал єєрєєр эргэж, тахэд улсын хэмжээний энэ том ажилд дан ганцаар оролцож болохгvй. Тиймээс МАН-тай эвсэн ард тvмнийхээ тєлєє сонгуульд орлоо гэж зарла гэнэ. Яахав ирэх сонгуулиар охин намын захирал Ц.Шинэбаяртаа нэг мандат хайрлана биз. Тэр бvдэрвэл бvдрэнэ л биз, МАН-д хамаагvй. Ц.Шинэбаяр энэ удаагийн сонгуульд л Н.Энхбаяртай хvч хавсарчихгvй бол тvvнээс хойших нь хэнд ч хамаагvй. Улс тєр ийн бужигнаж эхэллээ. Н.Энхбаяраас зэнзийрхсэн нєхдvvд охин нам байгуулж, Н.Энхбаяр нь хэд хэдэн компани нийлж консорцум болж, их бvтээн байгуулалтад ордог шиг хэд хэдэн намыг нийлvvлж, эвсэл хэмээх нэрийн дор єєрийгєє авч
гарахаар улайрч сууна.

Б.Ням

mongoliin unen


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих