”МОНГОЛ УЛС дэлхийн хогийн цэг болох гэж байна”

-Японы ард тvмнээс Монголын ард тvмэнд сэрэмжлvvлсэн уриалга мэдэгдэл ирvvлжээ-

Хоёр хоногийн ємнє єдєр тутмын хоёр гурван сонинд ийм гарчиг бvхий нэгэн бvтэн нvvр уриалга мэдэгдэл нийтлэгджээ. Японы нэгэн тєрийн бус байгууллагаас эхийг нь бэлтгэж, Монголын сонин хэвлэлvvдээр дамжуулан монгол иргэн бvрт сануулсан маягтай юм. Уриалга мэдээллийн агуулга нь Монголд цємийн хог хаягдал булшлах гэж байгааг эсэргvvцсэн утгатай. Энэ тєрийн бус байгууллагад 100 гаруй япон хvн нэгдээд байгаа бєгєєд тэд бvгд уриалга мэдээлэлд нэр усаа тавьсан байх юм. Энэхvv уриалга мэдээллийн товч агуулгыг дор єгvvлье.

2011 оны гуравдугаар сарын 11-нд Японд болсон газар хєдлєлт, цунамийн гамшгийн vед дэмжлэг, тусламж vзvvлж байсан Монголын ард тvмэнд Японы ард тvмэн туйлаас талархаж, Фvкvшимагийн атомын цахилгаан станцад гарсан ослын улмаас цацраг идэвхт бодис тус орны агаар ус хєрсийг одоо ч хордуулсаар байгаа талаар бичжээ. Тvvнчлэн Атомын цахилгаан vйлдвэрлэл нь vр дvнтэй бєгєєд цэвэр энерги гэж сурталчлагдаж ирсэн. Гэвч осол гарвал тvvний нєхєн тєлбєрт улс дампуурах хэмжээний хєрєнгє зарцуулагддагийг ч дурьдсан байна. Мєн Японы єдєр тутмын “Майничи” сонин 2011 оны тавдугаар сарын 9-ний Монгол Улсад хийсэн тусгай сурвалжлага нь Япон, Америк хоёр хамтран Монголд цємийн хаягдал булшлах байгууламж барих асуудлыг аль хэдийнэ 2010 оны есдvгээр сард хэлэлцэн тохиролцсон тухай, тодорхой нэг газрыг хvртэл сонгоод байгаа гэдгийг нийтэд дэлгэсэн.

Бvр тодруулбал, Говьсvмбэр аймгийн Баянтал сум гэжээ. Японд техник технологиороо тэргvvлэгч Тошиба” компани атомын цахилгаан станцыг нь барьж, тvvний хариуд Японы цємийн хаягддыг Монгол Улс авч єєрийн нутагтаа булшлахаар тохиролцсон тухай Монголын цємийн энергийн компани болох “Мон Атом” компани тэмдэглэсэн байгааг ч бичсэн байна. 100 гаруй хvний нэр устай энэхvv уриалга мэдэгдэлд ‘Тошиба” компанийн захирал тавдугаар сарын дундуур Америкийн Засгийн газрын дээд албан тушаалтанд захидал бичиж цємийн хаягдлыг булшлах цэгийг Монголд байгуулах тєлєвлєгєєг дэмжиж єгєх хусэлт гаргасан тухай тэмдэглэжээ.

Энэ мэтчилэн “Киодо Цусин” компанийн ашиглаж дууссан цємийн тvлшийг Монгол Улс хvлээж авна гэсэн утгатай Япон, Монгол, Америк улсын Засгийн газрын зєвшилцдийн бичиг баримтын эхний хувилбар долдугаар сарын 18-нд тодорхой боллоо хэмээн баталжээ. Гэвч энэ асуудлыг Монголын Засгийн газар vгvйсгэсэн мэдээлэл хийж байгаа хэдий ч Монголын ард тvмэнд мэдэгдэхгvйгээр тєлєвлєгєєгєє явуулсаар байгаа гээд Японы ард иргэд бидэнтэй ижил алдаа битгий гаргаасай гэсэндээ хундэтгэн хайрладаг Монголын ард тvмэнд шууд мэдээлэхээр шийдсэнээ єгvvлжээ.

Бид иймэрхvv асуудлаар маргаж, мэтгэлцэж цэц мэргэнээ сорьж, буруутныг олох гэж байхад Японы ард тvмний тєлєєлєл ийнхvv мэдэгдэл ирvvлсэн нь сонирхол татсаны учир ийн дахин сануулж байгаа гэдгийг эрхэм уншигчид маань ойлгох буй заа. Япончууд Монголд цємийн хаягдлаа булшлах асуудлын эргән тойронд болж буй vйл явдал, ярилцлага нийтлэлvvдийн vнэ цэн хэдийд ч “ханш”-тай хэвээр байх биз ээ. Яг vvнтэй холбоотойгоор “Ногоон эвсэл”-ийн тэргvvн О.Бум-Ялагчийн mgl-radio.com-д єгсєн ярилцлагаас хvргэе. Тэрбээр “Япончууд бол Монголыг vлгэрийн орон шиг тєсєєлдєг. Маш сайхан газар нутагтай гэхээсээ гадна Чингисийн vр сад гэдгээр нь хvндэтгэдэг юм билээ. Тиймээс эхлээд их гайхсан. Цємийн хаягдал нутагтаа булшилна гэхэд итгэхгvй байсан. Харин явцьш дундуур ”Тошиба” корпораци нь санхvvгээр дэмжсэн юм шиг байна.

Америкчууд гол дvрд нь тоглох болохоор тэд эхлээд эргэлзсэн ч гэсэн дараа нь хамтрах талаар ярьж эхэлсэн болов уу. Ингээд Америкийн ногоон карт авсан А.Ундраа гэдэг сайд эмэгтэй Д.Зоригт сайдтай хамт урьдчилсан албан бус яриа хэлэлцээрvvдийг хийсэн байна. АУндраа бол М.Энхболдын нагацынх нь дvv юм гэсэн. Ингээд бодохоор буцах аргагvй болчихсон том мафийн сvлжээ бий болсон байна, цємийн асуудлыг тойроод. Ер нь ийм хvнд ажилд буцах аргагvй болчихсон хvмvvсийг ашигладаг юм байна.

Тєрийн єндєр албанаас буувал шоронд орох магадлалтай тул тэд албаа єгєєд буухаас айж байна. Цємийн хаягдал зэрэг аюултай юманд хутгалдаж тvvнээсээ бултах боломжгvй болсон хvнийг л гадаадынхан барьж авч ашигладаг. Мафийн хатуу дvрэм гэх vv дээ” хэмээн ярьжээ. Мєн golomt.org сайтад бичсэн нийтлэлд “Монгол улс мандан бадрахад ганцхан зvйл дутагдаж байгаа нь атомын цахилгаан станц (АЦС) гэдэг vлгэрийг эрх мэдэл бvхий хvмvvс хэвлэл мэдээллээр тасралтгvй сурталчлах болсоор нэлээдгvй хугацаа єнгєрчээ. АЦС гэгчийг байгуулаад авбал Монголчууд эрчим хvчний гачаалаа vvрд мартаж, улс орон маань vсрэнгvй хєгжих боломжтой гэнэ. Цємийн эрчим хvч гэгч vйлдвэрлэлийн єртєг vнэ гэж vгvй шахуу, хvнд аюулгvй, байгальд ээлтэй, баталгаатай бас тэргvvний технологийг ашиглах боломжийг Монголчууд бидэнд “бурхнаас заяасан” гэх. Цємийн эрчим хvчний ачаар Улаанбаатар хот утаа униараасаа салж, дэд бvтэц, уул уурхайн салбар эрчимтэй хєгжєєд Монголчууд хотол олноороо баян тансаг амьдарч цэнгэлийн манлайд хvрэх ажгуу. Дэндvv сайхан vлгэрт эргэлзсэн зарим нь саяхны Японы Фvкvшимад болсон цємийн гамшиг, 1986 оны Чернобылийн АЦС-ын осол, цаашилбал Хирошима, Нагасакигийн хор хєнєєлийн тухай дурьдавч Хирошима, Нагасаки бол дайны vр дvн, Чернобыль бол техник технологи хоцрогдмол байсан эрг галавын vеийн vйлдвэрийн осол, харин Фvкvшимад “арчаагvй Япончууд” єєрсдєє буруутай гэж vлгэрчид амыг нь татлана. “Хvн тєрєлхтєн цацрагийг удирдаж чаддаг болчихсон” гэж даналзах vлгэрчид “Африкийн орнуудтай адилхан хєгжихгvй байя, онгоноороо байя гэвэл, ямар ч байшингvй орон сууцгvй эрчим хvчгvй хувцасгvй нvцгэнээрээ сайхан амьдаръя гэвэл бас болж байна”, “аргалаа тvлээд суухгvй юу” гэж айлгана.

Дээрээс нь “алийн болгон Монгол улс хєгжлєєс хойно суух вэ, АЦС-тай болоод Азийн бар болоод єгье”, “АЦС байгуулахыг эсэргvvцэж буй хvмvvс нь дан хятадууд” гэж хатгах, эсвэл “цємийн бємбєг vйлдвэрлэж хойд, урд хєршєє айлгая л даа” гэсэн гэнэн хонгор нєхдийг онилсон єдєєн хатгагчид идэвхтэй ажиллаж буй нь ч илэрхий” гэсэн нь ч монгол хvнд нэгийг бодогдуулах буй заа.

Д.Дорж

mongoliin medee


URL:

Сэтгэгдэл бичих