Хууль бусаар идлэг шонхор барьсан Абдул Каримд захиргааны хариуцлага тооцжээ

http://www.bolod.mn/Upload/news/%D0%B0%D0%B1%D0%B4%D1%83%D0%BB.jpg

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өнгөрсөн оны аравдугаар сард манай улсын зарим иргэдээс Катар улсын иргэд их хэмжээний идлэг шонхрыг хууль бусаар авч тэжээж байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Мэдээллийн мөрөөр тус газраас СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны орчим хяналт шалгалт хийсэн агаад шалгалтаар 61 шонхор шувуу тэжээж байсан катар иргэдийг илрүүлсэн байна.

Эдгээр шувууны 30 нь зөвшөөрөлтэй байсан бөгөөд үлдсэн 31 идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан нь тогтоогдон асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлээд нам жим болсон. Гэтэл дээрх идлэг шонхруудыг Монгол Улсын иргэншилтэй Араб гаралтай Абдул Каримын эзэмшлийн отогт байршуулсан нь асуудал дагуулаад эхэлсэн билээ.

Тэгвэл эл асуудалд хэрхэн шийдвэрлэгдсэн талаар НМХГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Сонин-Эрдэнээс тодруулахад “Тэр шонхруудын тал дээр арга хэмжээ авагдсан.

Манай зүгээс захиргааны шийтгэл ногдуулсан байгаа. Нөхөн төлбөр тавьж дээрээс нь торгуулын арга хэмжээ авсан бөгөөд одоо Прокурорын байгууллага дээр хянагдаж байгаа. Илүү тоогоор барьсан зөвшөөрөлгүй шонхоруудыг байгальд нь эргүүлэн тавьсан. Зарим нэг шонхорууд нь зөвшөөрөлтэй байсан тул Катар руу гаргасан юм билээ” гэв.


URL:

Нэр: зочин Огноо: 17 January 2016

Энэ нөгөө хэвлэх үйлдвэрийг худалдаж авах гэсэн нөхөр мөн үү.Монголд гадаадынхан сайханд нь болоод байдаг гэвэл арай муухай эндүүрэл .Хууль бус хэрэг хийхэд нэн таатай байдагт,хэдэн төгрөгний сураг сонсуут толгойгоо тастаад өгчих зоригтонууд удирдаж байгаад улиран улиран суурших нигуртай ажээ

Нэр: ааний Огноо: 19 January 2016

хууль зөрчсөн юм чинь барьсан бүх шонхор шувууг тавьж нисгээд хийгдсэн гэрээ зөвшөөрлийг нь гэрээ. хуулийн дагуу хариуцлага хүлгээлгэх хэрэгтэй шдэ.монгол хүн нь өөрөө барьж тэжээсэн бол тэрнээс сүртэй юм болдог биз дэ. хууль бусдыг ялгадаг гэжүү хууль <<>> хууль байх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих