Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан болно
Ардчилсан Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдаан болно. Энэхүү барилдаан 2016 оны анхны барилдаан гэдгээрээ ихээхэн онцлогтой болох юм.
Түүнээс гадна сар шинийн барилдааны өмнөх сорилго барилдаан болох тул бөх сонирхогчдын анхаарлыг татах нь лавтай. Үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээ, Өрмөн-Уул компаний бөх улсын заан Д.Баасандорж түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээний бөх улсын харцага Э.Оюунболд үзүүрлэж байсан билээ.
Т.Цогт
URL: