Сонгуулийн дүн л сонин байна
Сонгуулийн хууль батлагдсан ч ойлгоход хэцүү заалт олон байна. Сонгуулийн ерөнхий хорооны журам, Дээд шүүхийн тайлбаргүйгээр тайлж уншихад тун бэрх. Тухайлбал, сонгуулийн хамгийн чухал хэсэг болох дүн гаргах заалтууд үнэхээр ойлгомжгүй байна.
Тойрогт нэр дэвшигчид нь өрсөлдөөд нэг, хоёроор гараад ирнэ. Нийт 48 гишүүний сонгууль ойлгомжтой болно гэсэн үг. Гэтэл улсын хэмжээнд өрсөлдсөн намын нэрийн жагсаалтуудын хувь хэмжээг бодохын тулд тус бүрт нь ангилж Б. Г гэх мэтийн жагсаалт гаргах аж.
Нам эвсэлд авсан саналын хувиар суудал хуваарилах, хэдийгээр таван хувийн босго давсан ч гэлээ тойрогт нэг ч суудал аваагүй нам, эвслийн саналыг бусдад нь нэмж бодох гээд ярвигтай зүйл их бий. Намын нэрийн ард нуугдсан 28 хүнийг гишүүн болгохын тулд сонгуулийн дүнг дараах хуулийн зүйлээр зохицуулжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: