Хөлбөмбөгийн дасгалжуулагчид футзалын сургалтанд хамрагдлаа
МХБХ-ны футзалын дасгалжуулагчийн сургалт өнгөрөгч 10 дугаар сард болсон. Үүнд хамрагдсан дасгалжуулагчид өнөөдөр сертификадаа гардан авсан юм. Азийн Хөлбөмбөгийн Холбооны футзалын дасгалжуулагчийн анхан шатны сургалт 2015 оны 10 дугаар сарын 19-24 өдрүүдэд МХБХ-нд явагдсан. Сургагч багшаар Австрали улсын иргэн Жонн Стивен Найт Монголын Хөлбөмбөгийн Холбоонд хүрэлцэн ирж сургалтыг удирдан явуулсан бөгөөд онол болон пратикийн хичээлүүд орсон юм.
Тус сургалтанд нийт 17 хүн оролцсоноос 2 эмэгтэй 15 эрэгтэй дасгалжуулагч хамрагдсан билээ.Амжилттай оролцсон нийт дасгалжуулагчдын сертификатыг өнөөдөр МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан гардуулж спортын салбарт өндөр амжилтыг гарган, Монголын хөлбөмбөгийн ирээдүй болсон дасгалжуулагч болохыг хүсэн ерөөж баяр хүргэлээ.
URL: