“Петровис” ХХК-ийн Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станц төлбөрийн баримт олгож байна
НӨАТ-ын тухай шинэчилсэн хуулиар татварын нэгдсэн системд холбогдсон албан татвар суутган төлөгч аж ахуйн нэгжээс хэвлэсэн төлбөрийн баримтаар сугалааны урамшуулалд оролцох, мөн төлсөн НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан авах боломж бүрдээд байгаа билээ.
“Петровис” ХХК-ийн Улаанбаатар хотод байрлалтай шатахуун түгээх станц /ШТС/, “Петромарт” сүлжээ дэлгүүрүүдэд энэ хуулийн дагуу төлбөрийн баримтыг хамгийн түрүүнд олгож эхэлсэн. Харин орон нутаг дахь ШТС-уудыг татварын системд үе шаттайгаар холбож байгаа бөгөөд тухай бүрт нь мэдээллэх болно. Татварын системд холбогдсон газрууд нь энэ баримтыг нөхөж олгохгүй тул хэрэглэгч та бүхэн худалдан авалт хийх бүртээ авахыг анхаарна уу.
Эрүүл татварын систем, итгэл дүүрэн иргэдээ бид дэмжиж байна. Таны сугалаанд амжилт хүсье!
URL: