ЖИРГЭЭ: Сугалаа нь хувийн биш төрөөс буюу ЗГ-аас хянаж явуулдаг…

1916521_882054055223687_3650148607724401217_n

Энэ постыг оруулах уу, байх уу гэж бодож байгаад оруулахаар шийдээд, АНУ-д 7 хоног тутам 2 удаа тохирол нь явагддаг хамгийн том 2 хонжворт сугалааны нэг болох ‪#‎Powerball‬ (нөгөөх нь MegaMillions)-ын өчигдрийн тохиролын шагналын сан (Jackpot) түүхэндээ хамгийн өндөр буюу $949 сая долларт хүрсэн байсан билээ, бусад бүх хүмүүс азаа үзэж байгаа тул би ч бас яаж зүгээр байхав гээд $2 долларын тасалбар 2-ыг авсан байсан юм (1 нь компьютэр сонгож өгсөн дугаар, нөгөөхийг нь би өөрөө дугаараа сонгосон). За тэгээд тохирол өчигдөр оройны 23:00 цагийн үед явагдаж 16, 19, 32, 34, 57 – (13) гэсэн тохиролын дугаар гарсан ч бүх дугаар нь таарсан тасалбар гараагүй буюу хэн нэгэн Жакпот хожоогүй юм. Ингээд дараа 7 хоногт явагдах тохирол хүртэл өнөөдрийн байдлаар нөгөө жакпот $1.3 тэрбум (billion dollars) долларт хүрээд байгаа бөгөөд (Монгол мөнгөөр 2 их наяд 594 тэрбум 800 сая төгрөг) энэ тоо дараагийн тохирол хүртэлх 3 хоногийн хугацаанд $2 тэрбум долларт хүрч болох юм.

За миний сонгосон 6 дугаараас эхний 4 нь таарсан байна, хэрэв эхний 5 (5/5) таарсан бол $1 сая доллар хожих байлаа, хэрэв эхний 4 (4/5+PB) дээр нэмээд сүүлийн нэг таарсан байсан бол $50 мянган доллар хожих байлаа, харин мэдээж 2 нэмэгдээд бүх 6 тоо таарсан бол $949 сая доллар хожих байлаа шүү дээ, ГЭВЧ чамлахаар чанга атга гэдэг шиг шинэ оны эхэнд 4 (4/5) тоо таарсан азтан болсоноор $100 доллар хожсон болохоор бэлэгшээгээд байгаа. Хэрэв Жакпот эсвэл $1 сая, бүр $50 мянган доллар таарсан байсан бол би мэдээж ингэж зарлахгүй шүү дээ.

Энэ удаагийн тохирол дээр яагаад азтан таараагүй юм бол гэж бас бодож үзлээ л дээ, Сугалаа нь хувийн биш төрөөс буюу ЗГ-аас хянаж явуулдаг байна, тэгэхээр зарим нэг шалтгааны улмаас тохиролыг энэ удаа гаргаагүй байх магадлалтай санагдсан, Үүнд: -

- 1. Жакпот буюу шагналын санг түүхэнд байгаагүй рекорт тогтоох зорилготой байж болох,
- 2. Жакпотыг ингэж ихсэгсэнээр сугалаа авах хүмүүс олноор нэмэгдэж орлого нь үлэмж өснө (Сугалааг зөвхөн cash буюу бэлэн мөнгөөр л худалддаг), мөн жакпот өндөр байгаатай холбоотой сугалааны тасалбар авах хүмүүсийн урт дараалал үүсэж буйг мэдээгээр харсан байх.
- 3. Жилийн эцэс болж tax return буюу татварын буцаалт ид хийгдэж эхэлж байгаа, үүнтэй холбоотой нэмэлт мөнгө ЗГ-рт хэрэгцээтэй ч байж болох юм.
- 4. Тохирол таарсан үед ямарч татвар суутгалгүйгээр 30 жилийн туршид хожлын мөнгөө цувуулж авах, эсвэл бараг 50%-ын татвар төлөөд үлдсэнийг нь бэлнээр нэг удаа авах сонголтуудтай юм билээ, $1.3 тэрбум долларын хувьд татвараа суутгаад бэлнээр авах мөнгө нь ойролцоогоор $800 сая доллар болохоор байсан, харин 30 жил гэдэг сонголтод ЗГ нь тэр мөнгийг нь ашиглах тул ингэж ашигласныхаа шанд нь татваргүйгээр 30 жилийн турш хувааж авах сонголт юм билээ,
- 5. Мөн сугалаа нь зөвхөн бэлэн мөнгөөр худалдаалагддаг гэж дээр хэлсэн, энэ нь зах зээлд бэлэн мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх зорилго бас агуулдаг байх.

Миний таамгаар бол дараагийн тохиролын өдөр азтан бол тодорно, гэвч ганц биш бүр 3 нь ч азтан тохирох магадлалтай болов уу, энэ тохиолдолд 1 хүн дангаараа жакпотыг хожихгүй хэдэн хожлын тасалбар байгаагаас шалтгаалж тэнцүү хуваагдах юм.

 

https://www.facebook.com/mskhuyagaa/posts/882057341890025


URL:

Сэтгэгдэл бичих