Үхэх цаг чинь ирэхэд авсчин хүртэл харамстал амьдар
“Үхэх цаг чинь ирэхэд авсчин хүртэл харамстал амьдар.”
“Анд нөхөд чинь ануухан харагдаж байна гэж магтах үе ирсэн бол эргэлзээгүй таныг нас дарж эхэлжээ.”
Ёжтой атлаа бас үнэний ортой эдгээр үгсийг уран бүтээл дээрх Марк Твен нэрээрээ алдаршсан Сэ́мюэл Лэ́нгхорн Кле́менс хэлжээ. Марк Твен та бүхэнд алдартай ном зохиолоороо танил байх. Харин амьдралаа “хашраасан” гэгддэг агуу нэгэн байсныг нь мэдэх хүн цөөн болов уу. Иймээс бид амьдралаа амттай болгоход Марк Твенээс суралцаж болох зан чанаруудыг онцлон, цувралаар танд хүргэхээр шийдлээ.
Марк Твенээс танд өгөх өнөөдрийн зөвлөгөө:
1. Өөрийгөө хүлээн зөвшөөр.
“Өөрийн сайшаалгүйгээр хүн эрх чөлөөг олж чадахгүй.”
Өөрийгөө, зан араншин, үйлдлээ сайшаадаггүй бол та өдрийн дийлэнхийг таагүй сэтгэгдлээр үднэ. Нөгөөтэйгүүр, хэрвээ та өөрийгөө хүлээн зөвшөөрвөл тайвширч, чин зүрхнээсээ хүссэн зүйлээ хийх сэтгэлийн эрх чөлөөг олох болно.
Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй зан дам байдлаар хувь хүний өсөлт хөгжилд том бартаа болох нь бий. Дэвжих бүх боломж бүрдсэн ч та дотооддоо тэмцэлтэй байж болох юм. Ийм нөхцөлд та хүссэндээ хүрэхгүй.
Энэ бартаа амжилтанд тань тушаа болж байж болох. Хэрэгтэй, хэрэггүй бартааг та өөрийн бодолдоо тушна. Эсвэл эдгээр бартаа таны чихэнд хэр хэмжээг тань шивэгнэнэ. Тэднийхээр та бол хийх гэж зүтгээд байгаа энэ ажлаа барах хүн биш.
Эсвэл та хүссэн замаараа явах том шийд гаргамагцаа энэ зоримог алхмаа буруушааж эхэлсэн байж магад. Дассан газартаа үлдэх гэсэндээ шүү дээ.
Хүссэнээрээ байхыг өөртөө зөвшөөрч, сайшаал дэмжлэг хайрлаж байгаарай. Сэтгэл дэх тушаагаа арилгаж, өөрийгөө буруушаах гэдэг зангаа орхихын тулд яах хэрэгтэй вэ? Бусдын сайшаалын төлөө амьдарсны хэрэггүй. Өөрийнхөө сайшаалыг олж аваарай. Энэ нь амар ажил биш бөгөөд танаас цаг, хөдөлмөр шаарддаг юм шүү.
URL: