Хацү башё: Хакүхогийн барилдаан шуугиан тарилаа

Японы мэргэжлийн сүмогийн холбооны нэгдүгээр сарын башё өчигдөр эхэллээ. Энэ сарын башёг Харумафүжи аварга тэргүүлэн барилдахаар болсон бөгөөд сүмогийн дээд цолтонууд бүгд барилдаж байгаа юм. Өчигдөр монгол аваргууд бүгд эхний даваагаа авцгаасан бөгөөд Их аварга Хакүхогийн барилдаан шуугиан тарив. Тэрбээр өчигдөрийн учраа Икиойг дэвжээний захад мэдрэмжтэй зайлж нэгэн сонирхолтой барилдаан гаргалаа. Тэгвэл аварга Какүрюү М.Ананд гурав дараалан унаад байсан Ёшиказег хаяж эхний даваагаа авсан. Мөн Харумафүжи аварга Точиношингоор эхний даваагаа авлаа.


URL:

Сэтгэгдэл бичих