Б.Лхагважав: Сайд нартай зодолдсон ч яадаг юм

Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн, “Urbanek” компанийн захирал Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.

Монголын худал­даа аж үйлдвэрийн танхимын ээлжит их хурал болж дар­гынхаа асуудлыг шийд­­вэрлэсэн. Энэ их хурлаас биз­нес­ме­нүүд шинэчлэл хү­лээж байсан. Та ч ялгаагүй хуучин удирд­лагуудаа солих хэрэг­тэй гэж үзсэнээс нэ­­рээ дэвшүүлсэн байх. Танхимын дар­­гын сонгууль шудар­­га болж чадсан уу?

-Манай Худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль гэж нэг бэлгэ тэмдэг тө­дий зүйл байдаг юм. Уг нь энэ байгууллага хэдхэн ком­панийн захирлын эрх ашгийг хамгаалж, сайд дарга нарын үгээр ажил­­лах биш Монгол Улсын ерөн­хий эдийн засгийн эрхийг хамгаалах, эдийн засгийн процессийг урьдчилан ха­рах, тогтворжуулах  үүрэг­тэй. Даанч үндсэн үүргээсээ хазайгаад байгаа болохоос өөрийн гэсэн хуультай, өөрийн гэсэн шүүхтэй бие даасан хүчтэй байгууллага. Шинэ хүн гарч ирээд шинэ бодлого, шинэ зорилтоор ажиллаасай гэж олон хүн хүсч байсан нь үнэн. Нэг хүн нэг байгууллагыг арван хэдэн жил толгойлчихоор шинэ, шинэлэг зүйл үгүй­лэгдэх болсон байх л даа.

-Таныг  С.Дэм­бэрэл даргад ялагд­сандаа сэтгэл дун­дуур байгаа болов уу гэж бодож байлаа?

-Танхимын их хурал шу­дар­га болсон гэхээсээ илүү шинэчлэл орж чад­­санд л хамгийн гол үнэ цэнэ оршиж буй юм. Өмнө нь энэ хурал ком­­мунист системээр, 100 ху­вийн сонголтоор даргаа тод­руулдаг байлаа. Харин энэ удаад өөрийн гэсэн мө­рийн хөтөлбөрүүд гар­гаад өрсөлдсөнд л би сэтгэл хангалуун бай­на. С.Дэмбэрэл дарга ерөн­хийдөө сонгогдох нь ойл­гомжтой байсан ч би сай­хан өрсөлдсөн. Үүндээ ч кайф­тай байна. Удирдах зөв­лөлийн 81 хүний санал ху­раалтаар танхимын дар­га тодордог  дүрэмтэй. Тэр дүрмийн дагуу 57 хү­нийг дарга нь автоматаар авч орж ирдэг, 25-ыг нь заалнаас тодруулдаг ёс­той. Удирдах зөвлөлийн ги­шүүнээр сонгогдсон 81 хүнээс С.Дэмбэрэл 57 хү­ний, Б.Лхагважав 25 хү­ний санал авсан. Нэг иймэр­хүү л хурал болсон доо. Ингэхэд  хамгийн хачир­хал­тай нь танхимын дүрэм нь бүр хуулиасаа илүү эрх мэ­дэлтэй байдаг юм шүү дээ.

-Та танхимын тэр­­­­­гүү­лэгч гишүү­нээр сон­гогдсон гэл үү?

-Тан­химын тэргүүлэгч гэх 25 хүний нэгээр сон­­гогдсон байгаа. Энэ 25 тэр­­гүүлэгчийн дотор надтай адил бодол сэтгэлтэй хүн цөөнгүй орсон. Удахгүй тэр­­гүүлэгчдийн хурал болно. Тэр хурлаар танхимын аж­­лыг зөв гольдролоор оруу­­лах олон ажил хийе гэж бодож сууна.  Өмнө нь С.Дэмбэрэл дарга гүй­­цэтгэгч, бодлого боловс­­руу­­лагчийн ажлыг зэрэг хий­­дэг байсан. Үүнийг л болиу­­лаад өөр өөрийнх нь үндсэн үүргийг эдлүү­­лье, гүйцэтгэгч нь аж­­лаа хийгээд бодлого боловс­­руулагч нь бодлогоо боловс­­руулаад өөр өөрийн үндсэн үүргээрээ ажил­­лая. Тод­­руулбал,  тэргүүлэгчид бод­­логоо гаргаад танхимын дар­гыг гүйцэтгэх ажлыг нь хийл­гэе гэж бодож байна.

-С.Дэмбэрэл дар­­­гыг ил тод шүүм­жилдэг хүмүүсийг нэг та.  Тиймдээ  ч юм уу танхимын ажилд багагүй шүүмж­­лэлтэй ханддаг?

-Би хувь хүнийхээ үүднээс С.Дэмбэрэл дар­­гад тааламжгүй ханддаг юм биш. Хамгийн гол нь бизнес эрхлэгчдийн эв­­лэл­­дэн нэгдсэн ганц бай­­гууллага болох танхим үүр­­гээ биелүүлж чадахгүй бай­­гаад, дарга нь сайд ноёд­­той найзархаад байгаад дур­­гүй хүрдэг.  Баялаг бү­тээгч, татвар төлөгчдийн 805 тэрбум төгрөгийг   эрх мэ­дэлтнүүд дур зоргоороо ца­цаж байгааг харсаар байж дуугүй суугаад бай­гаад нь шүүмжлэлтэй хандахаас өөр аргагүй. Тат­­вар төлөгчдийн мөн­гийг дур зоргоороо ца­цаж байгаа сайд нартай үзэл­­цэж, бүр болохгүй бол зодолдсон ч яадаг юм. Эдийн засгийнхаа эрх аш­­гийг хамгаалж байвал, бая­­лаг бүтээх боломжийг гар­­гаж байвал болох нь тэр шүү дээ.

-Ерөнхий сайд С.Батболд МҮХАҮТ-ын даргаар С.Дэмбэ­­рэ­­лийг ялуу­­­лах гэж багагүй хор найруул­­­сан гэж сонссон?

-Та нар юу сонссоныг би мэдэхгүй. Гэхдээ С.Батболд танхимын их ху­рал болохоос өмнө “Би одоогийн танхимын удирд­­лагатай цаашид хамт­­ран ажиллахад бэлэн” гэд­­гээ шууд илэрхийлсэн. Танхи­­мын их хурлын үеэр С.Дэмбэрэл дарга “Ерөн­­­хий сайд  дөнгөж сая над­­­тай яриад танхимын бай­­рыг бидний нэр дээр шил­­жүүлнэ гэсэн шүү” гэ­­сээр орж ирсэн. Байраар барь­­­цаалж байгаад хуучин удирдлагаа сонго гэсэн даал­­гавар нэг ёсондоо Удир­­дах зөвлөлийнхөнд өг­­сөн хэрэг л дээ. Ардчилсан нам унтаж байхад Монгол ардын нам танхимыг өөрийн болгох гэж маш сайн ажилласан.

-Танхим бол төрийн бус байгуул­­лага. Тэгэхээр Мон­­гол ардын на­­­мын дар­­гад ямар хэрэгтэй юм бэ?

-Улс төрийн зорилгоор ашиглахад нь хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөн­­­гийг дураараа цацах, эдийн засгийн эрх чөлөөнд хал­­дахад танхим чөдөр болох ёсгүй гэж үзсэн учраас л “өвөр”-төө хийхээр шийд­­сэн болов уу. Би дээр хэл­­сэн. Танхим бол өөрийн гэ­­сэн шүүх, хуультай. Тэр утгаа­­раа  Засгийн газрын буруу үйл ажиллагаанд ша­­халт үзүүлэх, улс төрийн ам­­лалтад  багагүй чөдөр болж магадгүй гэж үзсэн байх.  Уг нь танхим шат, шат­­ны засаг захиргаанд хүч­­тэй нөлөөлж чадах бай­гууллага л даа.

-Ирэх жилийн тө­­сөв хүмүүсийн уурыг барж байх шиг. Та төс­­вийн талаар ямар бодолтой байна?

-Мэдээж, маш муу төсөв болсон гэдэгтэй санал нэг байна. Татвар төлөгчдийн 805 тэрбум төгрөгийг үргүй тараана гэдэг эргээд татвар төлөгчдөөс энэ мөнгийг гар­­гуулж авна гэсэн дарамт. Ма­­найх  шиг төсөв хэлэлцэх үеэрээ татварын хуулиа хөнд­­дөг орон байхгүй.   Энэ нь хэр тариа хураасан түү­­гээрээ амьдарна гэсэн үг. Гэтэл манайх төсөв хэлэл­­цэхээрээ л нэг хуульд нэмэлт өөрчлөлт оруул­­даг. Саяхан гэхэд авто маши­­ны онцгой албан татварыг өөрчилнө энэ тэр гээд иргэдийг багагүй хям­­раасан. Нөгөөтэйгүүр мон­­голчууд өөрийнхөө хашаа­­­наас гарч сэтгэж чадахгүй байна. Төсөв бол үнэндээ жижигхэн асуудал. Үүний оронд мөнгөний бодлого бол маш том асуудал юм. Мөнгөний бодлого бол Монгол Улсын эдийн зас­­­гийн  судсыг барьж байгаа гол зүйл. Үүнд л хамаг анхаар­­­лаа тавих ёстой юм. Татвар төлөгчдийн ху­­вьд бол үүргээ 150-170 хувь биелүүлж бай­­­гаа. Тэдэнтэй ярих юм байх­­­гүй. Харамсалтай нь бая­­лаг бүтээгчдэд Хүний хөгж­­­лийн сан гэдэг нэг ачаа нэмэг­­дэх шив дээ.

-Одоо парламен­­тад цөөнгүй бизнес­­­мэн байгаа. Тэд үүнд анхаарлаа хандуул­­даг байлгүй дээ?

-Яг үнэндээ бизнес эр­­хэлж байгаа хүмүүсийг дөрөв ангилж үздэг. Нэг дэх нь цэвэр баялаг бүтээгчид. Өөрийнхөө хүчээр бизнес эрхлэж яваа хүмүүс. Хоёр дахь нь улсын өмчийг хувьч­­лал нэрээр үнэгүй өөр­­төө авсан хүмүүс. Гу­­рав дахь нь нийтийн өмч буюу газрын хэвлий доорх бая­­лагийг хувьцаа нэрээр идэж ууж яваа хүмүүс. Дө­­рөв дэх ангилалд тендер гээ­­чийг луйвраар авсан бү­­лэг этгээдүүд багтдаг. Цэ­­вэр баялаг бүтээгчдээс пар­­ламентад гарсан хүмүүс бараг байхгүй. Тэгэхээр тэ­­дэнд татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулах нь чухал биш.

-“Бизнесийн ор­­чин шинэтгэлийн жил” дууслаа. Гэтэл  Зас­­гийн газар “мотор ас­­лаа” гээд зарлаад байна?

-Хийе, бүтээе гэсэн хүнд нэг жил өчнөөн ажил амжуулах хугацаа. Тат­­­варын хуулиа зөөллөж, өр­­шөөлийн хууль батлаасай гэж хүсч байсан.  Жижиг дунд үйлдвэрлэгчдэдээ бо­ломж олгох байх гэж хүлээсэн. Том ком­­паниуд бол шуурганд сөх­­рөхөөргүй болчихсон. Арыг нь хамгаалах улс тө­­рийн намтай цөөн хэдэн монополиудаас илүү жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэм­­­жих, жижгүүдийг дунд руу нь оруулах, дундыг нь том­­руулахад л анхаарах ёстой байсан юм. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн ихэнх нь  өнөөдөр татвараа нуун дараг­­дуулсан гээд гэмт хэрэг­тэн болчихсон байгааг нуух аргагүй.

-Одоогоос дөрвөн жилийн өмнө тат­­варын өршөөл үзүүл­­сэн биз дээ?

-Тэгсэн. Гэхдээ тэрэнд 3000 аж ахуйн нэгж л хам­­рагдсан гээд бод. Тухайн үед 65 аж ахуйн нэгж бүрт­­гэгдсэн байснаас 3000 мо­­нопольд нь боломж олгосон хэрэг шүү дээ. Бизнес эрх­­лэгчдэд хамгийн том бо­ломж бол санхүүгийн эрх чөлөөг олгох. Энэ эрх чөлөөг өнөөдөр цөөн хэдэн монополь л амсч явна. Нефтийнхэн, үүрэн телефоныхон, ар­хи пивоныхон л эдэлж бай­на. Эрх мэдэлтнүүдээр ивээн тэтгүүлдэг, эрх мэдэлт­­нүүдэд ойр нөхөд бо­­ломжийг ашиглаад бу­­сад нь бараа сураггүй, за­­рим нь бүр дампуурлын бай­­далтай байгааг ч бас хэлэх хэрэгтэй юм. Моно­­полиуд  зах зээлийн дай­­сан болдог. Өрсөлдөх болом­­­­жийг устгаж, эцсийн хэрэг­лэгчдэд ямарч сонголт үл­дээдэггүй.  Компанийн эзний үнэлэмжийг хэрэг­­лэгчид хүссэн ч эс хүссэн ч дагахаас өөр аргагүй. Мөн­­гөний урсгалын ихэнх нь монполиуд руу чиглэгдэж байна. Монголд өнөөдөр ядуу­­чууд эрс ихэссэн, бая­чууд нь эрс тасарсан ийм л дүр зураг харагддаг. Тэгэ­­хээр жижиг дунд үйлд­вэрийг хөгжүүлж, тэднийг дэмжиж байж л Монгол Ул­сын эдийн засаг зах зээ­лийнхээ зарчимаар хөгжих болно.

-Манайд монопо­лийн асуудлыг Шу­дар­га өрсөлдөөн, хэрэг­­лэгчийн төлөө га­­зар л зохицуулдаг шүү дээ?

-Уг нь тийм. Гэхдээ нэр нь зохиогүй, үйл ажиллагаа нь тодорхойгүй газар бай­­даг юм билээ.

-Би нэг зүйлийг ойл­­годоггүй юм. Ма­най улсын мөн­­гө­ний урсгал хаашаа ор­­чих­­­дог юм бол гэж. Ир­­гэдийн гар дээр байх­­­гүй, банкинд бас байхгүй. Тэр их мөн­­гө тэгээд хаашаа ур­­саад алга болдог юм бэ?

-Манай улсын дийлэнх мөнгө шороонд булагд­­чих­даг юм?

-Ойлгосонгүй. Ха­­­рин ч уул уурхайн сал­­­бар Монголыг тэ­­жээж байгаа юм биш үү?

-Яахав дээ, уул уурхай руу мөнгөний урсгал чиглэж байна. Уул уурхайн салбар асар их мөнгө уудаг. Тэндээс юм олдвол ашиг олно. Олдохгүй бол мөнгө нь шороонд булагдаад өнгөрнө гэсэн үг. Шулуухан хэлэхэд Монголд хөдөөд нь феодализм, хотод нь зэрлэг капитализм хөгжиж байна. Баруун Европынхны хэдэн зуун жилийн өмнөх шиг ашигт малтмал ухаад, алалцаад байдаг шиг. Яг үнэндээ Монгол Улс зэс нүүрснийхээ экспортоор л амьдарч байна. Алт бол бүр хол хаягдсан. Монголбанкинд нэг тонн 200 килограмм алт ту­шаасан гэсэн тооцоо бай­на лээ. Үлдсэн алт нь хууль бусаар хил давсан байж магадгүй. Зарим нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тэглэхийг хүлээгээд алтаа хав дарсан байх л даа.

-Манай улс мөн­­гөний хомсдолд орж магадгүй гэсэн айдас байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Магадгүй. Төвбанк мөнгө үйлдвэрлэхээ зог­соосон. Тэгэхээр танхим үүнийг урьдчилан хараад, эсрэг авах арга хэмжээг боловсруулж байх ёстой л доо. Сүүлийн үед төгрөгийн ханш чангараад валютын ханш унаад байгаа. Үүнээс ч гэсэн сэргийлэх арга хэмжээг авах ёстой. Монголд сүүлийн хоёр жилд гур­­ван удаа зуд болсон. Нэг нь өнгөрсөн жилийн бай­­галийн зуд. Нөгөө нь 2009 онд ам.долларын ханш 1100-1700 болсон хям­­ралын зуд. Энэ хямралд бизнес эрхлэгчид нөгөө цуглуулсан баялгаа шатаа­­чихсан. Үүнийг яаж давж гарсан бэ гэхээр 2006 онд УИХ татварт өөрчлөлт оруул­­сан нь эерэгээр нө­лөөлсөн. Өнөөдөр эдийн засгийн хямрал дууслаа гээд байна. Нэг үеэ бодоход хямрал намжсан нь үнэн. Гэхдээ эдийн засагт дахиад хямрал гарахыг үгүйсгэхгүй. Тэгэ­­хээр аливаа хямралыг давж гаргах хууль эрх зүйн орчинг урьдчилан бүр­­дүүлэх хэрэгтэй юм.

-Сүүлийн үед Оюунтолгойн хөрөн­­гө оруулалтын гэ­рээ­­­тэй холбоотой асуу­­дал дуулиан тариад байгаа. Та үүийг юу гэж бодож байна?

-Манай улс төрийнхөн эдийн засгийн мэдлэгээ сайжруулах хэрэгтэй бай­на. Хүн төрөлхтний эдийн засгийн нийгмийн хөгжлийг маш сайн уншиж судлах ёстой.  Асар үнэтэй баялагаараа дэнчин тавьж гэрээ хийчихээд энгийн болон давуу хувьцаагаа ч ялгаж салгаж чадахгүй, энэ талаар олигтойхон тайлбар хийчихэж чадахгүй сайдтай байна гэдэг инээдтэй бөгөөд эмгэнэлтэй биз дээ.

-Та нийтийн өм­­чийн тухай хууль батлаад өгөөч гэ­­сэн санал тавиад удаж байгаа. Таны сана­­лыг хүлээж авах хүн бай­­на уу?

-Төрийн нийтийн хамаа­­ралтай өмчийн тухай хууль Монголд хамгийн хэрэгтэй байна. Даанч энэ хуулийг санаачлаад батлаад өгөх хүн алга. Өөрсдөө ч энэ талаар мэдлэггүй байгаа нь нөлөөлсөн байх. Төрийн нийтийн хамааралтай өм­­чийн тухай хууль батлагд­­вал Тавантолгойн үнэлэмж ч нэмэгдэх юм шүү дээ.

Ж.Нямсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих