Дөрвөн хүүхэд, хоёр том хүнийг мөргөөд зугтсан хэрэг гарчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрт орших V сургуулийн өмнөх авто зам дээр өчигдөр дөрвөн хүүхэд, хоёр том хүнийг мөргөөд зугтсан хэрэг гарсан байна.

Гэвч хэрэг үйлдсэн хүнийг хууль, хяналтын байгууллага цаг алдалгүй саатуулахад гэмт хэрэгтний авто машин улсын дугааргүй байжээ. Хэрэг үйлдсэн хүн мэдүүлэг өгөхдөө “маш их сандарсан учраас хэргийн газраас зугтсан” гэж ярьжээ. Тэрбээр таван жил авто машин барьж байгаа нэгэн юм байна.

Мөргүүлсэн дөрвөн хүүхэд, хоёр том хүний биеийн байдал гайгүй бөгөөд зургуулаа азаар хөнгөн бэртжээ.

Тус гэмт үйлдлийн видео бичлэгийг бид та бүхэндээ удахгүй хүргэх болно.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих