Автобус компанийн захирлуудын хэргийг прокурорт шилжүүлжээ
Нийтийн тээвэрт үйлчилгээ явуулдаг, “Тэнүүн огоо”, “Тулга огоо” компанийн захирал А.Ганхуяг, “Тэнүүн дэлгэр” компанийн захирал С.Энхболд болон Нийслэлийн тээврийн газрын ахлах мэргэжилтнүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ.
Дээрх төрийн болон хувийн хэвшлийн компаниудын захирлууд бусдын онц их хэмжээний мөнгийг залилан мэхэлж, 3,1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тухай мэдээлэл байна.
URL: