Осолдсон ”Ми8” нисдэг тэрэгний хар хайрцгийг ОХУ-д уншуулна
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг осолдсон хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Уг ослын шалтгааныг тогтоохоор Зэвсэгт хүчний Жанжин штабын ажлын хэсэг, цагдаа, прокурорын албан хаагчид хамтран шалгаж байгаа аж. Үүнээс гадна осолдсон онгоцны хар хайрцгийн мэдээллийг уншуулахаар ОХУ-руу илгээсэн талаар эх сурвалжийн мэдээлэл байна.
Уг ослын улмаас нисдэг тэрэгт зорчиж явсан арван хүн гэмтэж, нэг хүн нас барсан юм. Бэртсэн хүмүүс Цэргийн төв госпиталд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд заримынх нь биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан гэнэ.
Б.Төгөл
URL: