7 сартай жирэмсэн багшийн бичлэг шуугиан тарив

Кристина гэх бүсгүй 7 сартай жирэмсэн үедээ бүжгийн хичээл зааж буй бичлэгээ өөрийн цахим хуудаснаа байршуулсан нь олон хүнийг хамарсан хэлэлцүүлэг өрнөхөд хүргэжээ .

Бичлэгийг үзсэн зарим нь аюулгүй талаасаа болохгүй, хүүхдийн эрүүл мэндэд хортой хэмээн үзсэн байна. Тэгвэл нийт 700 мянган санал бодол ирсний дийлэнх нь Кристинагаар бахархаж байна гэсэн байна. Кристинагийн хувьд 11 жил бүжгийн багшаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү бичлэг нь жирэмсний амралтаа авахын өмнө сүүлийн хичээлээ зааж байгаа нь гэнэ.

Тэрээр өөрт нь шүүмжлэлтэй хандсан хүмүүст хандаж “Би одоо 28 настай, гурав дахь хүүхдээ тээж байгаа. 3, 5 настай хоёр охинтой. Одоо бид хүүтэй болохоор хүлээж байна. Би бүжгийн багшаар олон жил ажиллаж байгаа бөгөөд хичээлээ заасаар байгаад төрж байсан. Харин ч миний охид цовоо сэргэлэн, эрүүл саруул төрж, өсч байна. Жирэмсэн ээжид хөдөлгөөн хичнээн чухал болохыг би өөрийн биеэр харуулж байна ” гэжээ.

Б.Санчир


URL:

Сэтгэгдэл бичих