Эрх чөлөөг эрхэмлэгч
“Miss international 2004” тэмцээний дэд байр, “Хаврын гоёл 2006” наадмын тэргүүн байрын шагналт загвар өмсөгч бүсгүй маань “Элсний нүүдэл” киноны Анхмаагийн дүр, “Жагар” компани, “Hi Fi store”-ийн рекламанд бүтээсэн дүрүүдээрээ өөрийн сэтгэл татам дулаахан төрхөө үзэгчдэд таниулсан.Түүнтэй гурван өдрийн турш хамтран ажиллахад бидэнд ихэд дулаан, зөөлөн мэдрэмжийг үлдээсeн юм.
Уншигч та “Элсний нүүдэл” киноны хуульч бүсгүй Анхмаагийн дүрийг санаж байгаа бол Дэлгэрмаа амьдрал дээрээ Анхмаагаас хол зөрүүгүй. Анхмаа бие даасан, зорьсондоо тэмүүлж, түүндээ хүрч чаддаг, ухаалаг, өөрийгөө хэн бэ гэдгээ ямар ч үед мэддэг.
Тэр өнөөдөр Бээжин хотод суралцахынхаа хажуугаар Хятадын загварын ертөнцөд өөрийн хүчийг сорихоор зорьж байна. А.Дэлгэрмаадаа загварын ертөнцөд гэрэлтэх өнгөт од болоорой гэж хүсье.
URL: