Хүүхдээ орцонд хаяж явсан эхийг оллоо
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-22-нд шилих шөнө орцонд хүүхдээ хаяж явсан хэрэг гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, орцонд хүүхдээ хаяж явсан эхийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Харин охиныг эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн ч охины биеийн байдал тааруу байгаа юм. Тэгвэл цагдаагийн албан хаагчид хүүхдээ хаяж явсан эхийг олсон байна.
Эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч нь өөрийн 1 ой 7 сартай охиныг орхиж явсан байжээ. Эхэд Эрүүгийн хуулийн тусгай 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тус зүйл ангид төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
yana da ohidoo