Түлэгдсэн аав, охин хоёрын биеийн байдал хүнд байна
Баянхонгор аймгийн Шаргалжуут суманд айлын гэр шатсаны улмаас гэрт байсан хоёр хүн түлэгдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын малчин Д.Дамирангийн гэрийн зуух дэлбэрч, улмаар гал гарч, гэр шатсан ба гэрт унтаж байсан зургаан настай охин аавын хамт түлэгджээ.
Аав Дамиран нь түлэгдсэн охиноо гэрээс гаргаж эмнэлэгт хүргэхээр гурван километр тэвэрч алхсан байна. Одоогоор аав, охин хоёр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба охины бие 80 хувийн түлэгдэлттэй, аавын бие түлэгдэлттэй мөн хүйтэнд хайрагдсан байдалтай байгаа аж. Тэдний биеийн байдал хүнд байна хэмээн эх сурвалж мэдээллээ.
С.Hям
URL: