Иргэд ажлын 10 хоногт эрхээ баталгаажуулах ёстой
Газар өмчлөлийн цахим бүртгэлийн тавдугаар ээлжийн бүртгэлээр сонгогдсон иргэд өчигдрөөс эхлэн ажлын 10 хоногийн дотор эрхээ баталгаажуулна.
Тухайлбал, Багахангай, Багануур, Налайх дүүрэгт сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатараас сонгогдсон иргэд харьяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албаны байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж эрхээ баталгаажуулах юм байна.
Энэ удаагийн цахим бүртгэлд Сүхбаатар дүүргийн Тоосгоны I хэсгийн 16, II хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт өргөдөл хүлээн авсан. Мөн өмнөх дөрвөн ээлжид хамруулсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8088 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулсан билээ.
Тавдугаар ээлжийн цахим бүртгэлээр нийт 140 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 нь сонгогдсон юм. Дээрх иргэд ажлын 10 хоногт эрхээ баталгаажуулаагүй бол газар өмчлөх эрхийг нь цуцлах аж.Ц.Заяа
URL: