“Рио Тинто” гэрээ хийхгүй

Уул уурхайн “Рио Тинто” групп алт, зэсийн асар том орд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Монголын Засгийн газарт тайлбар хийхэд бэлэн боловч 2009 онд баталсан төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Оюутолгой төслийн гүйцэтгэх захирал Кэмерон Макрэй ням гаригт е-мэйлээр ирүүлсэн мэдэгдэлдээ хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар Монголын Засгийн газраас “Рио Тинто” группт одоогоор албан ёсны мэдэгдэл ирээгүй гэж мэдэгдсэн байна.

“Бид Монголын, Засгийн газраас албан ёсны мэдэгдэл ирсэн үед энэ асуудлаар хэлэлцэхэд бэлэн” гэж тэрбээр мэдэгдэлдээ өгүүлжээ.

“Бид хөрөнгө оруулалтын гэрээний талаар хэлэлцээр хийнэ гэж бодож байна. Бид гэрээнд заасны дагуу тохиролцсондоо хүрэхийг хичээж байгаа шиг Монголын Засгийн газрыг ч мөн хэлсэн үгэндээ эзэн болно гэж найдаж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

2009 онд Монголын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд “Айвенхоу Майнз” Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшихээр заасан юм.

Харин Монголын засгийн газар 2009 оны Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан эзэмшлийн 34 хувийг 50 хувь болгож өөрчлөхөөр хэлэлцэж байгаа юм.

Ц.Цэцэгжаргал

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих