Титаникийн амжилтыг эвджээ

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Фордын тоглосон “Оддын дайн: Хүч сэргэсэн нь” кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Америкийн кино театруудад нээлтээ хийсэн билээ. Тус уран бүтээл нээлтээ хийгээд хоёр долоо хоногийн дотор дэлхийн 10 гаруй орны кино чартыг тэргүүлж, зөвхөн баярын өдрүүдэд Америкийн кино зах зээлээс 686.4 сая ам.долларын ашиг олжээ.

Ийнхүү “Оддын дайн”-ы шинэ анги нэрт найруулагч Дэвид Камероны бүтээл, “Оскар”-ын шагналт “Титаник” киноны амжилтыг эвдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

“Титаник” кино нээлтээ хийгээд хоёр долоо хоногийн дотор Америкийн кино театруудаас 658.7 сая ам.долларыг ашиг олжээ. 10 жилийн дараа нээлтээ хийсэн “Оддын дайн” кино өнөөдрийн байдлаар 1.7 тэрбум ам.долларын ашиг олоод байна.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих