Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно
Хүний хөгжлийн санд хөрөнгө төвлөрөхгүйгээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард багтаан олгох ёстой байсан хүүхдийн 20 мянган төгрөг одоог хүртэл олгогдоогүй.
Тэгвэл Сангийн яам тухайн сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 10-нд багтаан олгох аж. УИХ-аас баталсан 2016 оны төсвийн хуулиар хүүхдийн мөнгийг амьжиргаанаас нь хамааруулж олгохоор болсон.
Тодруулж хэлбэл, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор шийдсэн. Ингэхдээ 1-17 дугаар бүлэгт хамаарах айл өрхийн хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох болж буй.
Д.Булган
URL: