Г.Шийлэгдамба батлан даалтад гарчээ
Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба өнгөрөгч оны 12 дугаар сарын 31-ний өдөр батлан даалтад гарчээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, авлига хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгах шийдвэрийг өнгөрөгч оны 11 дүгээр сарын 18-нд гаргаад байсан.
Б.Хүлэг
URL: