Зөрчлийн оноогоор жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс эхлэн жолооч бүрт багцын 10 оноо өгч, гаргасан зөрчлийн дагуу тухайн онооноос хасалт хийж эхэллээ. Хуульд зааснаар жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байх юм.Өөрөөр хэлбэл өчигдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/, зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо автоматаар олгогдох юм байна.

Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо гэхчилэн дүрэм зөрчсөн жолоочийн 10 онооноос хасах журмаар явах аж.

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцох нь ээ.


URL:

Нэр: Anu Огноо: 2 January 2016

Ooh aldiin bna muu lalruud

Сэтгэгдэл бичих