ЭМС-ын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Ламбааг томиллоо
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Ламбааг томиллоо.
Тус яамны сайд болон салбар яамны Төрийн нарийн бичгийн даргыг авлигын хэргээр саатуулагдан шалгагдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан тус яамны удирдлагууд эзгүйрээд байлаа. Үүнээс болоод тус яам эзгүйрчихээд байсан юм.
С.Ламбаа нь урд нь Эрүүл мэндийн яамыг удирдаж байсан нэгэн юм. Харин сайдыг нь хараахан томилоогүй аж. Энэ сарын эхээр Ц.Оюунбаатарыг Шадар сайдаас огцруулж, тус яамыг хариуцуулж, түүний оронд Н.Энхбаярыг Шадар сайдад томилох хувилбар гарсан ч Ерөнхий сайд эцсийн шийдвэрийг гаргаагүй юм.
Мөн Эрүүл мэнд, спортын яамны сайдад ЭМШУИС-ийн захирал н.Лхагвасүрэнгийн нэр яригдаж байсан юм.
Г.Лхагваа
URL: