Батлан хамгаалахын сайд 6 генералд эдлэн газар өгнө

Генералуудад хувийн байр, эдлэн газрыг хүлээлгэн өгөх ёслол маргааш 27-ны морин цагт “Хандгайт” амралтын цогцолборын байршилд болно.


Батлан хамгаалахын сайдын тушаалаар хошууч генерал Т.Алтангэрэл, Ч.Содномдаржаа, С.Санжмятав, Д.Бямбаа, Г.Дугарсүрэн, М.Борбаатар нарын улс, эх орондоо хүч хөдөлмөрөө зориулсан 6 генералын нийгмийн асуудлыг шийдэх үүднээс эхний ээлжинд ийнхүү хаус эдлэн газар олгож байна.Эл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих