Банк дээрэмдсэн этгээд олдоогүй байна
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Капитал банкны салбараас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан билээ. Сэжигтэн этгээд баг өмсөн нэвтэрч, улмаар банкны теллерт буу тулган сүрдүүлж 10 сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Сэжигтнийг илрүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын Мөрдөн байцаах газрын алба хаагчид хамтран ажиллаж эхэлжээ. Гэмт этгээдийн банк дээрэмдэж байх үеийн бичлэг камерт үлдсэн хэдий ч одоогоор хуулийнхан гэмт этгээдийг баривчилж чадаагүй, улс орон даяар эрэн сурвалжилж байгаа юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БАГтай болхоор барьж чадахгүй нь
Балмад этгээдийг таньж олохгүй
Манараа ах дүүсийг бодвол
Магад бүгдийг нь үрсэн байх даа ТЭР МУУ