Ц.Мөнхтөр “Монголын мэдээ” сувгийн захирлаар томилогджээ

МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр сэтгүүлч Ц.Мөнхтөрийг томилжээ. Тэрээр Үндэсний ТВ-1 суваг, MNB.MN сайт, ММ агентлаг, радиогийн “Хурд” агентлагийг нэгтгэсэн “Монголын мэдээ” суваг буюу Үндэсний ТВ-2 сувгийг удирдах гэнэ.

Сэтгүүлч Ц.Мөнхтөр 1962 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 1989 онд ОХУ-ын Дон дахь Ростовын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, 2004 онд АНУ-ын Колорадогийн Их сургуульд Телевизийн мэдээллийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан.

1989 оноос Монгол телевизд сурвалжлагч, редактор, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор, 1995-96 онд Радио, Телевизийн Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 1996-98 онд Радио, Телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, 1998-2000, 2004-2006 онд МҮОНТ-ийн ММ агентлагийн захирал, 2006-2012 ММ агентлагийн ерөнхий редактороор ажиллаж байв.

2012-2013 онд Мэдээ, мэдээллийн MNC телевизийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар ажилласан. 2013-14 онд Монгол улсын ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга, 2014 оноос Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх бөгөөд Хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан байна.

Д.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих