Жиргээ: П сайд сонин араншингаа болимоор юм
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарыг төмөр замын монголын талын хувьцааг хятад улсад хэсэгчлэн зарахаар хэлэлцээ хийсэн гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд шуугиан дэгдээгээд байгаа. Тодруулбал, Ерөнхий сайдад очсоноор нийтэд ил болсон.
Уг асуудлаар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, тийм зүйл огт байхгүй гэж мэдэгдээд байгаа. Улс төрийн хүрээнийхний дунд хүчтэй өрнөөд байгаа энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл твиттэр хуудсандаа жиргэжээ.
Тэрээр “Үе үеийн гадаад харилцааны сайдууд хэзээ ч гэрээ хэлэлцээрээр улс төрийн сенсаац хийж байгаагүй. П сайд сонин араншингаа больмоор юм” хэмээсэн байна.
С.Саруул
Эх сурвалж: www.polit.mn
URL: