Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ. Өөрөөр хэлбэл хууль болоод бусад холбогдох хуульд шинэчилсэн найруулга хийх асуудлыг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн О.Содбаатар “Захиргааны хэргийн шийдвэр иргэний талд биш төрийн талд гарах нь илүүтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл хангалтгүй байгаа нь юунд байна вэ” гэж асуусан юм.
Энэхүү асуултад хууль зүйн сайд Дорлигжав “Захиргааны хуулийн асуудлаар шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хэрэгжихгүй байгааг хоёр янзаар зохицуулж болох юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн үүргийн талаар шинээр хэрэгжих хуулинд мөн тусгаж өгсөн”.
Ингээд энэхүү хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи дэмжиж санал хэлснээр тус хуулийг анхны хэлэлцүүлэг шилжүүллээ.
Д.ЖАРГАЛ
URL: