Би тамхи татдаггүй

934890_754814494590921_8398099909628854280_n

Тэртээ олон жилийн өмнө гарч чадахгүй тамхичин байгаад нэг эрхэм хүнтэй танилцсанаас хойш тамхи татхаа больчихсон юм.

Өнөөдөр нэг таньдаг аххүүтэй жаал юм ярьж суулаа. Элдвийг ярьлаа. Мань хүн завсар чөлөөгүй тамхи татна.

Гэнэт тамхи татмаар бодогдлоо. Зүгээр саваагүйтсэн биш, үнэхээр татмаар болсон юм. Ширээн дээр байсан тамхийг авч нэгийг сугалангаа хайрцган дээр байсан энэ зургийг харлаа. Тэгсэн, тамхи татах хүсэл энэ зурган дээрхи шиг “унжийгаад” ирлээ.

Тэгээд бодлоо…

Яг үүнийг хийдэг хүн ажлаа сайн хийжээ… гэж.
“Тамхи таны биенд хортой… Үхэл… хорт хавдар… хулганы хор…” бла бла… гэсэн бол магадгүй би үйлдлээ үргэлжлүүлэх байсан байх. “Бла бла”-г хийсэн ч, үүнийг хийсэн ч авдаг цалингаа л авна.

Гэхдээ…


URL:

Сэтгэгдэл бичих