Монголчууд Путинийг хамгийн шилдэг удирдагч гэж үзжээ

Дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тодорхойлох уг судалгааны дүнг судалгаанд хамрагдсан бүх улсууд өчигдөр нэгэн зэрэг зарлалаа. Харин Монголчууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хамгийн шилдэг удирдагч гэж үзжээ.

Энэ бол MMCG үндэсний судалгааны компаниас явуулсан санал асуулгын дүн. MMCG үндэсний судалгааны компанийн хувьд анх удаагаа олон улсын хэмжээний том судалгаанд хамрагдаж байгаа нь энэ юм.  Өөрөөр хэлбэл, дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тогтоох судалгаанд Монголчууд ийнхүү саналаа өглөө.

Судалгаанд хамрагдсан 65 орны 65 мянган иргэний саналаар топ 10 удирдагчийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэргүүлсэн байна. Харин энэ 65 мянган иргэний нэг хэсэг болж судалгаанд оролцсон 1000 монгол хүний саналаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгдүгээрт бичигдэж байна. Харин түүний араас хоёрдугаарт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, гуравдугаарт Германы канцлер Ангела Меркель орж байна.

Дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тодорхойлох уг судалгааг авахдаа 21 аймаг, нийслэлээс түүвэрлэж, иргэдээс асуулгаа авсан байна. Өөрөөр хэлбэл, төлөөлөл болгож ганц, хоёр аймгаас судалгаагаа аваагүй. Бүх аймгийн, бүх үндэстэн ястны төлөөлөл жигд хамрагдсан учраас дэлхийн 10 шилдэг удирдагчийг шалгаруулах судалгааны дүнд нөлөөлж байгааг MMCG үндэсний судалгааны компанийн гүйцэтгэх захирал Д. Бум-Эрдэнэ онцолж байна.

MMCG үндэсний судалгааны компани мөн дэлхийн улс орнуудын аз жаргал, эдийн засаг, итгэл найдварын индексийн судалгаанд оролцож буй юм байна. Цаашид монголчуудын аз жаргал, итгэл найдвар, эдийн засгийн индексийн бусад орнуудтай харьцуулсан судалгааг танилцуулна.


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 December 2015

Yostoi mundag shuu

Нэр: Irgen Огноо: 24 December 2015

Putin shildegiin shildeg.

Нэр: putin Огноо: 24 December 2015

Putin bol shildeg ni munuusuu mun

Нэр: Anonymous Огноо: 24 December 2015

Битгий тэнэгт хар энергитэй Путлерт хэн ч итгэхгүй Оросын эдийн засаг элгээрээ хэвтэж рубль нь цаас болчихоод байхад яаж магтдаг байнаа бусадтай маргалдаж бусдын газар нутгийг булаан эзлэх бодлого явуулсан тэнэгийг бид магтаагүй

Нэр: зочин Огноо: 24 December 2015

Бумэрдэнэ чи судлах юмаа олж судалал даа !хийх ажлаа олж ядсан новш вэ? чи. Нэртэйгээр нь, чи монголын удирдагч , гээд хэлчихээч! … Путинд ийм судалгаа хийж өгөх нь хэний даалгавар вэ?

Нэр: kk Огноо: 24 December 2015

putin mandtugai ura ura

Нэр: hh Огноо: 24 December 2015

putin mandtugai ura ura ura

Нэр: Anonymous Огноо: 25 December 2015

Ene xend xeregtei ym bee,, kkkk

Сэтгэгдэл бичих