Голландын прокурорын газрын сайтад халдсан хакерыг баривчилжээ

МОСКВА. /РИА Новости/. Голландын хууль сахиулагчид тус улсын Прокурорын газрын сайтад халдахад оролцсон хэрэгт сэжиглэн 19 настай нэгэн эрэгтэйг баривчилсан тухай Рейтерс агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, сэжигтэн «WikiLeaks» сайтыг үүсгэн байгуулагчийг баривчилсанд өс санан уг үйлдлийг хийсэн байна.
Дээрх сайтад халдсаны улмаас Прокурорын газрын ажил хэдэн цагаар саатсан бөгөөд зарим үед цахим хуудас нь огт ажиллахгүй байжээ.
Уг явдлын өмнөхөн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Гаага хотод 16 настай нэгэн хакерчныг баривчилсан бөгөөд тэрбээр олон улсын төлбөрийн MasterCard, PayPal болон Visa картууд нь «WikiLeaks» сайтад үйлчилгээ үзүүлэхээс татгалзсаных нь хариуд тэдгээрийн сайтад халдсан гэдгээ хүлээсэн байна.
Сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг Лондон хотод баривчилсны дараа хакерууд «WikiLeaks» сайтын ажилд саад болж буй байгууллага, пүүс, компаниудын сайтад халдлага үйлдэж эхэлсэн билээ.
Үүнтэй зэрэгцэн, «WikiLeaks» сайтад ажиллаж байсан хүмүүс «OpenLeaks» гэдэг нэртэй шинэ сайтыг ойрын хугацаанд интернэтэд нээхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдэгджээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих