Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан сум зудын түвшинд хүрлээ
Сүхбаатар аймгийн нийт газар нутагт 100 хувийн цасан бүрхүүлтэй Эрдэнэцагаан, Асгат сумдын төвд цасны зузаан 15-19, гуу жалгандаа 20-80 см-ын зузаан цасан хунгар тогтож зудын түвшинд хүрч байгаа талаар УЦУОША-наас мэдээллээ.
Цасны зузаан нягтаршил тус хоёр суманд 017-032 гр/см/куб байгаа ажээ. Цасны нягтаршил 25 дээш гарвал бог мал бэлчээрлэх боломжгүй гэж үздэг. Өвөлжилт хүндэрч байгаа Асгат суманд 116 малчин өрхийн 114000 толгой мал өвөлжиж байгаа бол Эрдэнэцагаан суманд 928 малчин өрхийн 280 гаруй толгой мал өвөлжиж хаваржих юм байна. Баяндэлгэр, Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ сумд зудын түвшинд хүрч болзошгүй байгаа талаар УЦУОША-наас мэдээлж байна.
А.Нарантунгалаг
Эх сурвалж: Монцамэ
URL: