Сагсан бөмбөгөн хөлт охин

Untitled-2 copy

Хятадын Вонь Нан Сонд амьдрагч Хун Ан Ин охин 2000 онд 4 настайдаа ослын улмаас тал хүн болж үлджээ. Өвөг эцэг нь хуучин сагсны бөмбөг олон ач охиндоо өмсгөл хийн өгч түүнийг нутгийнхан нь бөмбөгөн хөлт хэмээн нэрийддэг байв.

Санамсаргүй тохиолдлоор 2005онд түүнийг олж харсан хүн сонинд зургийг нь тавьж Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дарга энэхүү охины зургийг харан охинтой анх уулзсан аж. “Асар ядуу амьдрал өдөр өдрийг чадан ядан өнгөрөөн буй охинд туслах сэтгэл ихээр буцлан байсан. Ямар аргаар вэ хэмээн өөрөөсөө хэд дахин асууснаа мэдээгүй . Ямартаа хоол , хувцас биш хэмээн бодсоор байлаа Юу хийж чаддаг вэ? гэж асуухад бүгдийг гэсэн охин яг л загас мэт сэргэлэн харагдаж түүний биеэ хөнгөн өргөн яваа гарын өчүүхэн чадалд итгэж үзэхээр шийдсэн ” хэмээн холбооны дарга өгүүлсэн нь бий.

Бөмбөгөн охин маань 3 жил уйгагүй хичээллэсний дараа

–2008 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн усанд сэлэлтийн аваргын алтан медаль ,

–2009 онд 18 наснаас доош Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн насны тэмцээнд 1 алт , 2 мөнгө.

–2010 онд бүх ХБ иргэдийн аварга шалгаруулах тэмцээнээр мөнгөн медаль 3 ийг хүртэв .

Түүний хайртай өвөө нас эцэслэхэд хэн бүхнээс илүү хайрлаж байсан өвөөгөө мартаж чадалгүй нутагтаа эргэн ирэв . Саяхан нутагтаа болсон усан сэлэлтийн 100 метрийн богинын зайд гайхалтай амжилт үзүүлсэн Хун Ан охин ийм хүн аж.


URL:

Сэтгэгдэл бичих