Б.Булганы хэргийг ҮАБЗ-д танилцуулжээ
С.Зориг агсны эхнэр Б.Булганыг саатуулаад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгаснаас өөр мэдээлэл байхгүй. ЦЕГ-аас Б.Булганыг саатуулсан нь үнэн гэснээс өөр ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа юм. Түүний хэргийг нууцын зэрэглэлтэй хэмээгээд олон нийтэд мэдээлэхээс татгалзаад байгаа билээ.
Тэгвэл сүүлд олдсон мэдээллээр хэргийг шалгаж буй ажлын хэсэг Б.Булганы хэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд /ҮАБЗ/-д танилцуулжээ. Мэдээллийг сонссон ҮАБЗ-ийн гишүүд хэргийг шуурхай шалгаж, хэвлэл мэдээлэлд асуудал тодорхой болсон хойно мэдээлэл өг гэсэн чиглэл өгсөн байна.
Мөн Б.Булганы хэргээс хоёр ч өмгөөлөгч татгалзсан гэх мэдээлэл байна. Учир нь түүний хэрэг маш нууц байх ёстой гэсэн гарын үсэг зуруулж, үйлчлүүлэгчтэй нь уулзуулахгүй байгаа учраас өмгөөлөгчид татгалзаад байгаа аж.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com
URL: