Монголын парламентыг biglament болгосон хэнгэргийн дохиур хэн бэ?

http://www.bolod.mn/Upload/news/527-1450828182f57900e3960f20dc97695c42f7cbcf14.jpg

BigLament хэмээх ухагдахууныг монгол хэлнээ ИХ ГАСЛАЛ гэж хѳрвүүллээ. Ийнхүү, ИХ ХУРАЛ хэмээх ард түмний тѳлѳѳллийн байгууллагыг, ард түмнээс нь хѳндийрүүлж ИХ ГАСЛАЛ болгон хувиргасан хэргийн эзнийг олж тогтооход эль нийтлэлийн сэдэв чиглэж байгаа гээд ойлгочиход болно. Шинэ Үндсэн хуулийн ач гавъяагаар Монголын шинэ парламент тѳрж, ѳсч, бойжиж, хѳл дээрээ боссон, энийг европын соёл иргэншлийн сонгодог парламентын тѳлѳѳлѳлѳгчид газар дээр нь ирж үзээд сайн үнэлгээ ѳгѳѳд явцгаасан. Гэхдээ тэдний үнэлгээ харьцангуй, гагцхүү формал талыг үндэслэж, гаднаас нь харж, урам хайрлаж гаргасан дүгнэлт л болуу гэж тааварлаж байна. УИХ тѳрийн байгууламж, тогтолцооны хувьд тѳлѳвшиж яваа ч, нэг талаас  парламентын ѳѳрийх нь дотоод харилцаа, нѳгѳѳ талаас, нийгмийн суурь харилцааг тѳлѳѳлѳх субьект гэдгээр нь, нэр хүнд талаас нь аваад үзэхээр байдал 180 хэм буруу тийш эргэчихэж байгаа.

Парламентын дотоод харилцаа гэхээр УИХ-ын гишүүд маргалдаж, ѳѳр хоорондоо биесээ доромжилж, заримдаа зодолддог тухай би хэлээгүй, энэ бол аль ч парламентад байдаг л зүйл.  Ажлаа хийж чадахаа больсон тухай л хэлж байна. Тэдний гол ажил бол ХУРАЛ, ажлын үр дүн нь ХУУЛЬ. Хурал нь ирцгүй, хуулиуд нь концепцигүй,  шийдсэн асуудлууд нь ард түмний эсэргүүцэлтэй тулгардаг, тѳдхѳн хүчингүй болдог, эсвэл байсхийгээ л хориг тавигддаг энэ тухай ярьж байна. Ирцээ бүрдүүлж чадахгүй болохоороо ирцийн босгыг намсгадаг, одоо байтлаа гишүүдийн тоог нэмэх тухай ярьцгаадаг болсон, энэ хүрээнд л асуудлыг хѳндѳн бичиж байна.  Ѳч тѳчнѳѳн цаг зарцуулж буруу хууль гаргачихаад тэр нь хэрэглэгдэхгүй болсны тѳлѳѳ хүлээх хариуцлага байдаггүй тухай ярьж байна. Германы сонгодог парламентыг дууриана гэчихээд, зардал гарган очиж туршлага судалчихаад, ѳнгѳн дээрээ сайхан юм ярьж, үйлдэл дээрээ яг эсрэгээр нь далд санаа ( double standart) гарган хоргомчилдог, энэ тухай хэлж байна. Механизмд уу? Хүндээ, гишүүдийн тархи толгойтой, сэтгэл зүрхтэй холбоотой байна уу?  Учир нь хаанаа байна гэдгийг л асууж байна. Oдоогоор хүчин тѳгѳлдѳр байгаа Үндсэн хуулиар бол 51-ээс доошгүй ирцтэй хуралдах ёстой, гэтэл Р. Гончигдорж, Ц.Нямдорж нарын санаачилгаар Үндсэн хуулиа ѳѳрсдѳѳ зѳрчиж, дордуулсан хууль гарган 39 гишүүн зааланд орж ирэхэд л хурлаа нээдэг, картаа шургуулж орхичихоод буцаад гараад явчихсан ч хуралдаж л байдаг болгосон. Лоббид автсан 20 хүн санаагаа нэгтгэхэд л дурын хуулийг баталж болох нь энээ! Энэ БИГЛАМЕНТ биш гэж үү! Сүүлдээ бүр 9-хѳн хүний ирцтэй, яахаа мэдэхгүй шаналцгаадаг боллоо. Ѳвѳр түрийнээс нь унасан ард түмнээ арай л хэтэрхий басамжилж, дэндүү гомдоож байгаа юм биш үү! УИХ-д, сэтгэцээр эрүүл хүн бараг байхгүй, эмнэлэгт үзүүлж шар хаданд очиж хэвтэцгээсэн нь дээр гэж Баабарын хэлээд байгаа ортой болж хувирав. Санаачилгаараа эмнэлэгт үзүүлэхээр очсон нэгнийгээ унаа явуулж, эмнэлгийн хувцастай нь хүчээр авчраад, Батхүү гишүүний хүрмийг нѳмѳргѳѳд ирцийг 50%-д нь хүргэж байна гэнэ. Энэ үнэн юмуу, эсвэл онигоо юу? Эмнэлэгийн хэвтрийн ѳвчтѳн, суга таягтай Эрдэнэчимэгийг унаа явуулж авчраад ирц бүрдүүлж байна гэнэ. Энэ бас онигоо юу?
УИХ-ын нэр хүнд шалны цоорхой алчуур шиг шалдаа унасан. Ард түмэн, ИХ-ын гишүүн… тэр гээд нэрий нь сонсуут л зэвүүцэж, бухимдаж чихээ таглаж, салхин доогуур нь хѳндлѳн гарахаас ч сэжиглэхээр тийм хэмжээнд хүрсээн. Зарим хүн бүр… цуглуулж байгаад бѳмбѳгдчих юмсан, орцны үүдэнд тааралдвал шууд буудна…гэх мэтээр занадаг боллоо. Буруутгах үндэслэлгүй, учир нь нийгэм бүхэлдээ нэг ѳнгийн цулгуй нэгдмэл цогцос биш, энхэлтэй донхолтой, эрээвэр хураавар хүмүүсийн нэгдэл. Нийгмээс тасарчихсан, тодорхой хэсэг бүлгийн эсрэг, хэн нэгний үзэн ядалт чинээндээ тулж, нэг л ѳдѳр дэлбэрэх аюул ирэхгүй гэж тѳсѳѳлвѳл гэнэн явдал болно. Монгол Андерс Брэйвик хаа нэгтээ алхаж л яваа,  байж л байгаа, тэхээр заналхийлэл хэрэгжихгүй гэсэн баталгаа үнэндээ байхгүй. Тѳрдѳѳ залбирдаг, тѳрѳѳ дээдлэн шүтдэг, тѳрийм минь сүлд ѳршѳѳ гээд цагаан сүүгээ ѳргѳдѳг, эгэл хүмүүсийн тэр сайхан агуу хүндлэл яагаад, хаашаа алга болов? Энэ хэний буруу гавъяа вэ? Хүндлэлийг ард түмэн хийдэг, алдчихгүй, хагалчихгүй ѳргѳѳд, дааж явахы нь бол улс тѳрчид ѳѳрсдѳѳ хийдэг учиртай гэдгийг ѳдий болтол ухамсарлаж чаддаггүй яачихсан олгой толгойнуудыг сонгочихсон юм дээ сонгогчид  бид!
Хэнгэргийн дохиур нь НАМууд
Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь НАМууд. Тэд тѳрийн дээр гарч суусан, тэд улс орныг удирдаж байна. Тэд тѳрийг зайдалж, тѳрѳѳс, тѳрѳѳр баяжицгааж байна. Тэд шантаажилж парламентын ажлыг гацааж чадаж байна. Тэд, ѳѳр хоорондоо намаар талцаж хэрэлдэж, харахад эвлэрэшгүй дүр эсгэчихээд далдуур хуйвалдан ард түмний баялгийг ѳлѳн нохой шиг мэрж зулгааж, чадлаараа зувчуулж байна. Нийт баялгийн 98%-ыг хулгайлж авчихаад цадахгүй чамлаж, байтлаа жирийн ард түмний хэдэн зуун жилээр ѳвлѳгдѳн үе дамжин үлдэх үнэт баялаг газар руу ѳлѳн нүдээ бэлчээж байна. Тэд лобби үүсгэж, ѳѳрт ашигтайгаар эргүүлж чадаж байна. Тэд хулгайлж, луйвардаж, дээрэмдэж, болохгүй бол ѳѳрсѳддѳѳ зориулан хууль үйлдвэрлэн идэцгээж байна. Муу муухайг хийдэг, сэддэг золигийн НАМ-ууд, хамаг буруугаа Засаг руу, парламент руу чихэж булхайгаас бултан, бузрыг эзэнгүйдүүлж байна. Парламент гэдэг тэгээд хэн юм, ѳѳрсдѳѳ гэж хэлж чадахгүй мэдэн будилцгааж байна. Цэцийн дээр хѳх тэнгэр мэлтийнэ гэдэг шиг тѳрийн дээр тэд л данхалзаж байна. Албан тушаалаар буруу зѳвгүй панз үсэргэж байна. ИХ-д нэр дэвшүүлэх листээр тѳрийн саарал ордонд хар зах нээж, үнэ хаялцуулж байна. Тэд, хэзээ ч илрэхгүй далд захиалгаар шударга  үгтнүүдийг алж, хѳнѳѳсѳѳр ирсэн, одоо ч ялгаагүй алсаар л байна. Ц.Нямдоржийн хэлснээр бол тэд цагаандаа гарч, галзуурч байна. Ажил хаяж байна. Боолчууд хѳдѳлмѳрийн зэвсгээ эвдэлдэг байсан баларын түүх монголд эргэн ирж сонгуулийн машиныг шатааж байна. Тэдний увьдсаар сэтгэлгээний занданшилд орсон зарим нь ѳѳрийгѳѳ шатааж байна, эмчилгээний зардлыг нь намуудын дохиураар иргэдийн татвараас тѳлж байна.
Maл дагавал ам тосдоно биш, нам дагавал амьдрал тэгширнэ гэсэн бусцар байдал үүсгэж, нийгмийг бүхэлд нь гажиг (seltus inversus) ѳвчтѳй болгож байна. Нүүрэн дээрээ намын тэмдэг наасан луйварчид, хѳшигний цаана ороо нь ороогоороо жороо нь жороогоороо нам харгалзахгүй сэм хуйвалдаж нүдэнд харагдсан бүхнийг цѳлмѳж байна. Халхын сайхан гол, Мэнэнгийн шаргал тал руу донгийн нүд нь бэлчиж байна. Хагас сая га газартай болохын тѳлѳѳ элдвийн үлгэр зохион чалчицгааж байна. Ард түмэн сохор биш, тэнэг биш, дүлийн биш амаа ч бас үдүүлчихээгүй гэдгийг мартадлаа  шүлэнгэтэж, хар тамхины донтонгууд шиг шуналдаа  мангуурцгааж байна. Хомхой муу зуршлаа барих сэтгэлийн тэнхээ тэдэнд үлдсэнгүй, Бальзакийн эцэг Гориод гардаг шиг тѳрсѳн эцгээ хэдэн халтар тѳгрѳгѳѳр худалдчихаас ч буцахгүй болтлоо эргүүтэцгээжээ. Энэ бүгд НАМ-уудын явуулж байгаа бодлого, хийж байгаа ажлын үр дүн, тэдний “ГАВЪЯА”.
НАМчид тѳрѳѳр тоглож байна. АРАЙ ДЭНДЛЭЭ, ОДОО БОЛЬЁ  гэж хэлсэн нэгнийгээ сонгуулийн листнээс хасна шүү гэж хэлээд таг болгож байна. Намаар амаа үдүүлсэн үхдэлүүд саарал ордонд хурлаа ч хийхгүй, зүгээр л оргоноцгоож байна. Ард түмнээр тэжээлгэж, дээр нь монголын баялгийг 20-хон гэр бүл эдэлж, эзэгнэж байна. Сонгууль гэх улс тѳрийн шоунд улайрахдаа дотроо хагарч нэгнийгээ мэрж, нэрий нь хугалж хэзээ ч дахин босохгүй болтол нь унагаж, нүдний булай болцгоож байна. Нийтээрээ улс тѳржсѳн, намчирхсан энэ солиотой байдлаас ард олон үнэндээ залхаж, ядарч, туйлдаж гүйцлээ.
ҮНДЭСТНИЙ ЯЗГУУР ЭРХ АШГИЙН НЭГДЭЛ гэдэг харгис үндэсэрхэг үзлийн онолын үндэслэлийг анх дэлхийн 2 дугаар дайнаас ѳмнѳ Гитлер, Гиммлер нар колледжид цуг сурч байхдаа сэдэж боловсруулсан түүхтэй. Арий үндэстэн нэгдэж, бусад бүх үндэстний дээр гарч, дэлхийг ноёлох ёстой гэсэн концепци юм. Гэтэл саяхан МАН-ын Бага хурлын гишүүн гэх нэг балчир, залуу бүсгүй сонинд ярилцлага ѳхдѳѳ…ҮНДЭСТНИЙ ЯЗГУУР ЭРХ АШГИЙН НЭГДЭЛ бол манай намын бодлого гэх аятай юм палхийтэл хэлж байгаа нь харагдав. Ядарсан монголд задарсан неонацизм дутаж гэнэ, энэ ч арай л дэндэнэ ээ! ҮНДЭСНИЙ гэж хэлэх гээгүй нь ойлгомжтой, учир нь үндэсний эрх ашигт нэгтгээд байх юм байхгүй, МОНГОЛ гэсэн ганцхан язгуур эрх ашиг л байгаа. Чадахгүй, мэдэхгүй, туршлагагүйд дийлдчихээд ажил нь явахгүй байгаа болохоос үндэсний (үндэстний биш) язгуур арх ашгийн эсрэг явдаг улс тѳрийн нам монголд арай ч байхгүй ээ! Эсвэл 20 жижиг намуудыг сонгуулийн хууль барьсан шантаажинд цуглуулсан шигээ НЭГТГЭХ, Хятад шиг нэг намтай болох тухай хоёрдмол санаа юмуу,  ойлгомжгүй концепци гаргаж тавилаа. ХҮН ТѲВТ үзэл гээд бас нэг хэн ч ойлгохгүй хачин юм ярьцгаадаг болсон. Анхаарлын тѳвд АСУУДАЛ байхаас, ХҮН байж болох юмуу гэж асууя! Эгэл жирийн монголчууд гэж задарсан, анхаарлын тѳвд байхаас аргагүй, болохоо байчихсан хүмүүс юмуу! Хүнээр объект хийж 70 жил амьд хүнийг хѳдѳлмѳрийн хэрэгсэл болгож байсан ХҮН ТѲВТ дарангуйллын тогтолцоог монгол хүн халж барьц тавиулаад, гаталж туулаад ѳнгѳрсѳн юм, хангалттай сургамжтай болсон. Нулимаад хаячихсан юм руугаа эргэж буцах зав, цаг монголчуудад л лав байхгүй санагдана.
Үгээр гангарах, чамирхах нь хирээс хэтэрсэн. Юмс үзэгдлийг гадна талаас нь, ѳнгѳн хэлбэрий нь харж гоёж гоодон утга уянгын халилд оруулан толгой холбож хэлэхийг шүлэг гэнэ. Улс тѳр бол шүлэг биш, ѳѳрийн гэсэн нийгэм зүйн хэллэгтэй, агуулга, концепциор баримтлал, үйл ажиллагаагаа илэрхийлдэг, платформ босгох онол арга зүйн үндэслэлийг тавьж явдаг нийгмийн том салбар ухаан. Монголд категори, концепци, түлхүүр үг ( indexterm) эзэмшсэн улс тѳрч хэд байна? Байхгүй бол, мэдлэгтнүүд, судлаачдын хүрээлэн байгуулаад туслалцаа аваад урагш ахиж яагаад болохгүй байна! Ѳѳрсдѳѳ чухал харагдах гэсэн дон шүглэсэн, чадваргүй, мэдлэггүй, боловсролгүй баахан заазны…!
НАМ-ууд ѳѳрсдийн үзэл бодлыг хүчээр тулгадаг, тэдэнд таалагдаагүй хэн бүхэн хужаа, эрлийз хурлийз…ѳѳдгүй новшийн амьтан, хүн хог болж хувирдаг, монгол хүн, монгол хэлээр сонсоход ч чихэнд чийртэй үгээр биесээ гутаадаг энээ тэрээ бол зүгээр л хүмүүн хоорондын ердийн харилцаа болж хувирсан. НАМ дагаж навсайсан, хусам долоогчдын сошиал сүлжээ, коммент ашиглан хүн доромжлох нь эрх зүйн орчноор зохицуулахаас ѳѳр аргагүй тѳвшинд аль хэдийн хүрчихсэн. Мѳнгѳгүй хүний дуугарах эрх хэдэн зуу дахин хумигдсан. Үргэлжлүүлээд, тоочоод байвал энэ хэдэн НАМ-ын тарьсан балаг барагдахгүй.
НАМуудын увайгүй, зарчимгүй авирыг зогсоож, голдиролд нь оруулах цаг үе нэгэнт иржээ!
Гарц
Монголчууд, 90 оны хувьсгалаар социалист дарангуйллын системийг амжилттай халсан. Эдийн засгийн гол механизм тѳлѳвлѳгѳѳт зарчмыг мѳн үгүйсгэсэн, тэхдээ оронд нь зах зээлийн ѳѳрийх нь язгуур механизм, чѳлѳѳт үнийн тогтолцоог шуурхай босгож, суурь үнээ түргэн чѳлѳѳлж чадалгүй алгуурласнаас болоод томоор алдсан, эндээс макро эдийн засгийн хүрд хѳдѳлгүүргүйдэж, эргэлт нь зогссон. Энэ бол концепцын олон алдаануудын хамгийн том нь байсан. Яг тийм алдааг улс тѳрд гаргаж, тѳрийн удирдлагад хямрал үүсгэчихээд байна. Юү вэ гэхээр, парламентийн тогтолцоог сайхан босгож ирчихээд намуудаа парламентын болгох реформ хийхгүй алгуурласнаас болоод механизмгүй парламент сул зогсолт ( stagnate-) үүсгэчихэж байна. Улс тѳрийн хуучин механизмаар, тѳрийн шинэ тогтолцоогоо чѳдѳрлѳн тушчихаж байна гэсэн үг. Хуучин тогтолцоо гэдэг нь улс тѳрд нэг намын жажжлал ( hegemony)-ыг олон намын жанжлалаар сольсноос ѳѳр олигтой ѳѳрчлѳлт ороогүй гэсэн санаа. Энэ байдал, олон түмэнд тодорхой үйлдлүүдээр дамжин мэдрэгдэж тѳр бүхэлдээ нийгмийн дургүйцэл, зэвүүцэлд автлаа. Эндээс гарах гарц бол, Үндсэн Хуулиа ѳѳрчлѳхгүйгээр боломжоороо улс тѳрийн шуурхай реформ хийх явдал юм. Ингэхгүйгээр, бүх юм, нам дагасан улс тѳрчид ч ѳѳрсдѳѳ яваандаа байх газаргүй болно, эсвэл олон нийтийн үймээн самуунд хүрч мэднэ гэдгийг юуны ѳмнѳ эхлээд намчид ойлгох ёстой. Ард түмэн ДАРЬТАЙ ТОРХ шиг байдалтай байгаа, бамбар барин түүнд ойртох нь дэндүү  тэнэг явдал болно. Гэхдээ шинээр гарах намын тухай хуульд улс тѳрчид яаж хандахаас их зүйл шалтгаалах байх. Хэдэн санал хэлье!
1. Ерѳнхийлѳгч, ИХ-ын дарга, Байнгийн Хороод, Ерѳнхий сайд, Хууль зүйн сайд…бүгд Германы Бундестагийн туршлагыг ѳндѳр зардлаар очиж судалцгаалаа. Англо-Атлантын хууль авчирч шингэхгүй хѳрсѳнд суулгах гэж бүтэлгүйтэж явснаас Ром-Германы эх газрын тогтолцоог очиж судалсан нь зѳв л дѳѳ. Одоо судалсан зүйлдээ ОЙРТОХ биш, зарим зүйлийг, бусад улс орнуудын жишгээр шууд аваад хэргэлэх л хэрэгтэй болж, алгуурлах цаг үлдсэнгүй. Бундестаг нэг танхимтай, тэхээр Их хурал талаасаа ѳѳрчлѳх юм гарахгүй. Сонгуулийн дараа намууд үйл ажиллагаагаа зогсоож парламентын намын хэлбэрт ордог практикийг бол шууд л нэвтрүүлж болно. Намууд парламентын гадна үлдэж, дараагийн сонгууль хүртэл стратегийн бодлогоо базаана. Их хурал дотор намын биш парламентын фракциуд зохион байгуулагдаж мѳчлѳгийн бодлогоо бариад явна. Намууд парламентын гаднаас парламентын хэдэн ч фракцитай ажил тѳрлийн холбоотой ажиллаж болдог зохион байгуулалтын ил тод, чѳлѳѳт механизм, манай нийгмийн ухамсарт тохирно.
2. Монголчууд НАМыг улс тѳрийн том байгууллага гэдгээр ойлгоод байна. Парламентын засаглалтай улс орнуудад нам ( party)  байгуулах бол амархан, чѳлѳѳтэй, 10 хүнтэй нам ч байна. Үйл ажиллагаа нь янз бүр, клуб, институт, олон нийт, урлаг, улс тѳр…олон тѳрѳл, хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Намууд заавал улс тѳрийн үйл ажиллагаа явуулах албагүй. Пивочдын нам хүртэл байдаг. Харин, улс тѳрийн намууд нь бол, байнгийн ажиллагаа байхгүй, сонгуулиас бусад үед унтаж байдаг. Хатуу гишүүнчлэл нь сонгуультны хүрээнд л байна, бусад нь дэмжигчид, электратууд байдаг.
Энэ хэлбэр лүү түргэн орохгүй бол парламентын бус намууд парламенттайгаа зѳрчилдсѳѳр байх болно. Нэг намаас нѳгѳѳ намд шилжихийг хуулиар хориглох нь зүйтэй гэж ярьдаг улс тѳрч монголд л  байна, ичмээр бас харамсмаар л юмдаа. Тѳгѳлдѳржиж яваа парламентын тѳрийн тогтолцоонд унаж яваа намын тогтолцоо таарах уу, гүй юу? Ѳѳрсдѳѳ шүүцгээ!
3. Парламент дотор улс тѳр байх ёсгүй гэж Германы онолчид үздэг. Тиймээс ч намын бүлгүүд ажиллахыг хориглочихсон байдаг. Харин гишүүд сонгуулийн дараа үзэл бодлын итгэл үнэмшилээр нэгдэж парламентын фракци үүсгэдэг. Энд нам харгалзахгүй, чѳлѳѳт зохион байгуулалтын зарчим баримталдаг. Ер нь сонгууль дууссан ѳдрѳѳс эхлэн намууд утгаа алддаг, энэ сайн тогтолцоо. Ерѳнхий сайдыг сонгуульд ялсан намаас гэхгүй, парламентын хамгийн том фракциудаас ерѳнхийлѳгч санал оруулж сонгоно. Энэ ч бас сонирхож болох л зарчим.
4. Парламентад нэр дэвшүүлэх хүмүүстээ хатуу критери тавьдаг, тэрийгээ стандарт гарган хуульчилчихсан байдаг. Энэ бол манайд зайлшгүй шаардлагатай практик. Мэдлэггүй, чадваргүй, боловсролгүй, биологийн насанд хүрээгүй, тохиолдлын хүн ороод ирэх үүдийг үүгээр л хаах боломжтой. Ер нь бол намуудын дэвшүүлсэн нэрсийг орон нутгийн хурлаар хэлэлцэж тогтоол гарган баталгаажуулдаг журамд шилжих нь зүйтэй. Хожим нь сонгогдсон гишүүд, ёс зүйгүйтэх, хуралд суухгүй, гадаадад яваад үүргээ хэрэгжүүлэх аргагүй болсон зэрэг болон бусад үндэслэлээр ОН-ын Хурал тогтоолоо хүчингүй болгоход л хангалттай. Гишүүнийг эргүүлж татахтай ялгаагүй сайн механизм гэж ойлгож байна. Маргацгаагаад байгаа 48-28, 38-38 байна уу хэд ч байна онцын ялгаа байхгүй, тэр бол онц чухал биш, гагцхүү жагсаалтаар сонгогдох хүмүүсийг давхар нэрсээр нь сонгож байх нь л монголын нѳхцѳлд чухал. Жагсаалтаар гарч ирчихээд дараа нь ГИВЛҮҮРТЭЙ ГИШҮҮД гээд шоолуулж байх нь эвгүй л дээ. Яваандаа намууд парламентын болоoд тѳлѳвшихѳѳр 100% пропорционал системд шилжих нь гарцаагүй, тэр болтол боломжын алхмууд хийгдэх л шаардлагатай.
Би Германы тѳрийн тогтолцоо, эрх зүйн актуудыг судалсаар байна. Энд нэг л зүйл хэлье, сайхан санагдсан, гоё харагдсан болгоныг шүүрч аваад нэвтрүүлэхийг оролдож болохгүй, нутгийн хѳрсѳнд шингэхгүй. Германы тогтолцооноос шууд аваад хэргэлчихмээр юм зѳндѳѳ, бас манай нийгмийн ухамсар, хариуцлагын ѳнѳѳгийн тѳвшинд эртэдхээр юмнууд ч бишгүй байгааг анзаармаар юм шиг байна. Ямартай ч, ард түмний зонхилох хэсэг, ямарч намыг хүлээж авахгүй нийгмийн тийм уур амьсгал монголд ѳнѳѳдѳр үүсчихсэн байгааг бодолцмоор байна.
Нам бусчуудын хүсэлтээр, тэдний үзэл бодлыг судлан тусгаж, нийтлэлийн хэллэгт оруулан тэрлэв.
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

URL:

Сэтгэгдэл бичих