Сайд бол төр юм
Тос дотроосоо өтжээ. Жамаараа л болж. Ч.Сайханбилэгийн Засгийн газар цаашид ажиллах чадамжтай юу, түүний танхимд итгэж төрийн хэргийг даатгаж болох уу гэсэн эргэлзээ нэгэнт үгүй болов. Тэнд танхимын зарчим гэдэг хамгийн энгийн логикийг ойлгодог, мөрдөх гэж хичээдэг төрийн хүн алга ажээ.
Эргэлзээг гаднаас биш, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тайлж өгөв. Тэрбээр, Ерөнхий сайд хийгээд Зам тээврийн сайд М.Зоригтод хаягласан албан бичигтээ дурдсан “баримт”-аа үнэн эсэхийг
Түүний бичигт “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах хэлэлцээг 2014 оноос эхэлсэн. Хоёр тал тус хөтөлбөрийн төслийн ихэнх заалтыг тохирсон хэдий ч УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ОХУ-ын үл хөдлөх өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх эдгээр хоёр асуудал Оросын талтай саналын зөрүүтэй байгаагийн улмаас хөтөлбөр өнөөг хүртэл байгуулагдаагүй байна. Тухайлбал, 1949 оны хэлэлцээрийн тухайд хоёр талын ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сард ОХУ-д уулзах үеэр хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар хөтөлбөрт тусгах томъёоллыг тохироод байсан. Гэвч сүүлийн үед Оросын тал уг асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, хөтөлбөрийн төслөөс хасах саналаа илэрхийлээд байна. Оросын тал үүнийг тайлбарлахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар УБТЗ ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар Хятадын талтай хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна Монгол Улсын Засгийн газраас УБТЗ ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нь ийм хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийж, Монгол Оросын хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох Дунд хугацааны хөтөлбөрийн хэлэл-цээг зогсонги байдалд оруулж байна. Иймд Л.Пүрэвбаатарын энэхүү үйлдэлд анхаарлаа хандуулж, зохих хариуцлага тооцохыг хүсье” гэсэн байсан.
Гэтэл нөгөө талд УБТЗ ХНН-ийн дарга гэдэг ямар эрх үүрэгтэй юм, хувьцааг хэнд шилжүүлэхийг шийддэг эрх мэдэлтэн мөн үү, биш бол эрхээсээ давсан зүйл яриад явж байхад харилцагч тал нь итгэж үнэмших үү гэдэг асуудал гарна. Аль ч утгаар нь харсан Л.Пүрэвбаатарт тийм эрх мэдэл байхгүй. Байхгүй эрхийг нь эдлэх гээд байгаа бол харин хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг халж сольдог дүрэм журмаар нь явахаас биш хоёр хөршийн нэр усыг хавчуулсан ховын чанартай бичиг хийгээд түүнийгээ олон нийтийн сүлжээгээр цацаад байх нь Гадаад хэргийн сайдын байр суурьт нийцэхгүй. Алтан аргамжийг манаж байх учиртай төрийн сайд нь агентлагййн даргыг матсан ховын бичиг халааслаад гүйж байх ч гэж дээ! Л.Пүрэвбаатар гэдэг хүн ийм юм яриад яваад байна аа гэсэн үгийг сайдад бас л нэг ховч хэлсэн байж таарна шүү дээ. Эрүүлээр сэтгэдэг сайд нартайсан бол ийм баримт нотолгоогүй, ховын шинжтэй зүйлийг олон нийтийн сүлжээгээр тараагаад, талцуулаад суухгүй л байсан байх.
Жинхэнэ дипломат, төрийн алтан аргамжийг атгаж байдаг хүн бол хоёр хөршийн нэр усыг ховын бичигтээ хутгаад, түүнийгээ зарлаад суухгүй л байх байлаа. Хүчтэй, танхимын зарчимтай Засгийн газартай, төртэй байсан бол агентлагийн дарга хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцааг дур мэдэн шилжүүлэх тухай яриа ч гарахгүй байсан. Үнэхээр Л.Пүрэвбаатар дарга ийм яриа хэлэлцээний сэжим гаргасан байлаа гэхэд шүү дээ. Ийн албан бичгээ цахимаар түгээсэн Гадаад хэргийн сайдын албан бичигт Зам, тээврийн сайд хариу өгчээ. Түүнийгээ мөн л цахнм сүлжээнд байршуулж олны хүртээл болгов. Угаас төрийн сайдын албан өргөө нь яаманд байрладаг, ажил хэрэг нь бичиг хэргээр дамждаг ёс журам М.Зоригт сайдын үед аль хэдийнэ гээгдээд байгаа. Албан ажилд ашигладаг албан ёсны цахим сүлжээний хаяг байх нь зүйн хэрэг. Харин нүцгэн бүсгүйн зураг цацдаг хаягаараа төрийн сайдын баланк дээр бичсэн албан тоотоо давхар цацаад байж болохгүй л дээ.
Л.Пүрэвсүрэн сайдад хаягаасан албан бичигтээ “Монгол Улсын Зам, тээврийн яамны зүгээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувьцааг гуравдагч талд хэсэгчлэн шилжүүлэх, худалдах талаар байр суурь баримтлаагүй, аливаа мэдээ, мэдэгдэл хийгээгүй болно Харин хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн агуулгыг хувьцаа эзэмшигч талуудын хувь хэмжээний тэгш байдлыг үл хөндөж, гагцхүү орчин цагиин нөхцөлд нийцүүлэн шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хоёр улсын харилцааны бүх түвшний яриа хэлэлцээний үеэр дэвшүүлэн ярилцаж байна. Оросын Холбооны Улстай хамтран байгуулсан, хоёр улсын стратегийн хам-тын ажиллагаанд чухал үүрэгтэй байгууллагыг удирдах хариуцлагатай алба хашиж буй замын дарга Л.Пүрэвбаатар нь өөрийн дураар ийм ташаа зүйл ярьж, хувийн байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийсэн нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын улс төр, эдийн засгийн харилцаанд үл ойлголцлыг үүсгэсэн хариуцлагагүй үйлдэл гэдэгтэй санал нэгтэй байна” хэмээжээ.
Ийн нэг компанийн дарга захирч чадахгүй төрийн сайд нар нь бичиг шидэлцэн, түүнийгээ олон нийтийн сүлжээнд байршуулах нь Монгол төрийн чадамж ямархан байгааг харуулах ажээ. Л.Пүрэвбаатар дарга өөртөө байхгүй эрх эдлээд хувьцааны тухай ярьж, түүнд нь хувь нийлүүлэгчид итгэсэн нь үнэн юм бол компанийн захирал захирч чадахгүй сайд нар өөрсдөө эхлээд огцрох нь шударга болно. Учир нь Л.Пүрэвсүрэн гэдэг бол төр юм, М.Зоригт гэдэг бол төр юм. Төрийг ингэж чадавхгүй болгож харагдуулж байгаа сайд нарт өөрсдөд нь эхлээд хариуцлага тооцьё.
Л.Пүрэвсүрэн болон М.Зоригт сайдын бичигтэй зэрэгцээд З.Баянсэлэнгэ сайд барилгачин Баяраа (Монгол HD телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг монголчууд” шоу нэврүүлгийн оролцогч Отгон-баяр)-д салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулахаар болов оо. Зүгээр л популизм. Яавал хүнд таалагдах вэ гэдэг уралдаанд л оролцож, оноо цуглуулах гэж байгаа нь тэр юм. Харин шоуны оролцогч залуу ухаалгаар сайдын урилгад татгалзаж, салбарын тэргүүний үнэ хүндийг өсгөлөө. Зориуд онцлоход хийльч Дэлгэрцэцэг “Чи надад үнэхээр таалагдаж байна. Хамтдаа лагерь явья” гэж хэлж болно. Харин төрийн сайд бол болохгүй. Учир нь З.Баянсэлэнгэ бол бас л төр юм. Төрийн эд эс нь юм. Үйлдэл бүр нь үнэ цэнэтэй байх учиртай хүмүүс билээ, тэд.
О.Амар
URL: