Хятадууд Ким Чен Уны амрагийг гомдоосон шалтгаан
Ким Чен Уны амраг байсан бүсгүйн удирддаг энэ чуулгын концертыг БНХАУ-ын дарга Си Зиньпин ирж үзэхгүй гэснээс болж Бээжинд тоглох концертоо больсон гэж олонхи хэвлэл бичиж байгаа.
Бүрэлдхүүнийг нь Ким Чен Ун удирдагч өөрөө сонгож авсан энэ чуулгын концерт хоёр орны харилцаа дулаарч байгаагийн бэлгэдэл болно гэж байсан ч гэнэт больсон нь гайхшрал төрүүлж хэвлэлүүд олон хувилбар дэвшүүлж байна.
Концертын өмнө Бээжинд хийсэн бэлтгэлийн үеэр бүсгүйчүүдийн тайзны ард гарах дүрс бичлэг дээр Умард Солонгос пуужин хөөргөж байгаа дүрс гарах гэж байгааг мэдсэн хятадын талын зохион байгуулагчид энэ дүрсээ битгий гаргаач гэсэн шаардлага тавьж, үүнийг нь Солонгосын талт хүлээн зөвшөөрөөгүй гэнэ. Ингэхээр Хятадын тал тэгвэл Си Зиньпин дарга концертын нээлтэд оролцох боломжгүй гэхээр Умардын чуулга нутаг буцсан гэсэн таамаг байна.
Энэ хувилбарыг Өмнөд Солонгосын өндөр албаны хүн “Чосун Ильбо” сонинд ярьсныг РИА Новости агентлаг дамжуулжээ.
Өөр бас нэг хувилбарт “Моранбон” чуулгын удирдагч Хен Сон Воль нь Умардын удирдагч Ким Чен Уны амраг байсны хувьд хэвлэлийнхэн хэт их анхаарал хандуулж байсан нь Солонгосын талд таалагдаагүй гэсэн байна.
Энэ чуулга Бээжинд ирэхээс өмнө энэ бүсгүйг хоёр жилийн өмнө Ким Чен Ун өөрөө хэлмэгдүүлсэн гэсэн яриа гарч байсан юм.
Ким Чен Ун удирдагчийг магтан дуулсан дуунууд эгшиглэх энэ концертод БНХАУ-ын талаас оролцох албан тушаалтнуудынхаа зэрэглэлийг бууруулсан нь Солонгосын талын дургүйцлийг төрүүлсэн гэсэн таамаг бас байгаа юм.
Умард Солонгосын тал болохоор гадаадад анх удаа тоглох гэж байсан чуулгынхаа концертыг өөрчилсөн талаараа нэг ч удаа тайлбар хийгээгүй, хэвлэлүүд нь бичихгүй байна.
Эх сурвалж: www.assa.mn
URL: