Хөрсний нуралтын үеэр 3000 хүн хохирчээ

БНХАУ-ын Шэньжиан хотноо хөрсний нуралт үүсч, аж үйлдвэрийн 33 барилга нурсан билээ. Ослын газар 1500 орчим аврагч ажиллаж байна. Хөрсний нуралтын дараа 91 хүн сураггүй алга болж, тэднийг эрэн хайсаар байгаа юм. Сураггүй алга бологсдын дунд бага насны хүүхдүүд байгаа гэнэ. Тус улсын аврах албанаас “Хамгийн багадаа 3000 хүн хохирол амсч, орон гэргүй болсон” гэж мэдээлжээ.

Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг “Байгалийн гамшгийн үеэр 80 хүн сураггүй алга болсон” хэмээн уламжилсан байна.

Хөрсний нуралтын үеэр Шэньжиан хотыг дайрдаг “Өрнө-Дорно” хоолой гэмтэж, 20 мянган квадрат метр талбай сүйджээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 23 December 2015

Газарын нэрийг зөв бичмээр юмаа 深圳- shenzhen 新疆-xinjiang

Нэр: Anonymous Огноо: 23 December 2015

Шиньжианд биш Шинжэнд

Сэтгэгдэл бичих