Чөлөөтийн эмэгтэйчүүдийн багийн халз барилдаан өнөөдөр эхэллээ

Спортын төв ордонд өнөөдөр 09:00 цагт чөлөөт бөхийн эмэгтэй багуудын анхдугаар халз барилдаан эхэллээ. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа эмэгтэй багуудын халз барилдаанд түрүүлсэн баг 10 сая төгрөгийн эзэн болно. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд олимп тив дэлхийн медальтай тамирчдын төлөөлөл оролцохоороо онцлогтой аж. Эмэгтэй багуудын анхдугаар барилдаанд “Хилчин”, “Алдар” спорт хороо, “Хасу мегастар”, “Цастын барс” клуб, Арслан найлахын нэгдмэл баг, охидын академийн багууд хүч сорин өрсөлдөхөөр болжээ. Энэхүү тэмцээнийг Монголын Чөлөөт бөхийн холбоо болон “Арж Капитал” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.
Дашрамд дуулгахад, МЧБХ-ний эмэгтэй шигшээ багийн тамирчид 2013 онд эх нутагтаа зохиогдсон дэлхийн цомын тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан бол, энэ онд ОХУ-ын Санктпетербург хотод болсон тэмцээнээс хүрэл медалийг хүртэж багийн амжилтаар дээгүүр яваа юм. Тиймээс анх удаагаа зохион байгуулагдаж байгаа эмэгтэй шигшээ багуудын халз барилдааны гол зорилго нь түүхэндээ дэлхийн цомоос авч байгаагүй алтан медалийг эх орондоо авчрах,тамирчдын нэгдмэл байдлыг сайжруулахад оршиж байна.

ХИЛЧИН спорт хороо

Э. Нарангэрэл 48кг ОУХМ
Э. Сумьяа 53кг ОУХМ
Э. Даваачимэг 55кг ОУХМ
Э. Гантуяа 60кг СМ
С. Батцэцэг 63 кг МУГТ
Ш. Түмэнцэцэг 69кг ОУХМ
Г. Наранчимэг 75 кг ОУХМ
Г. Уртнасан 75 кг СДМ
ДАСГАЛЖУУЛАГЧ
Н. Түмэннаст ОУХМ
З. Дүвчин МУГД, МУГТ

АЛДАР спорт хороо 1 баг

Ц. Бямбазаяа 48кг ОУХМ
Г. Азжаргал 48 кг СДМ
Г. Отгонжаргал 53 кг СМ
Б. Болор-Эрдэнэ 55 кг СМ
С. Цэрэнчимэд 58 кг МУГТ
П. Орхон 60 кг ОУХМ
Б. Нямгэрэл 63кг ОУХМ
Э. Цэвэгмид 69 кг ОУХМ
С. Пүрэвхүү 69 кг ОУХМ
Б. Одончимэг 75 кг ОУХМ

Дасгалжуулагч Ц. Хосбаяр МУГД

АЛДАР спорт хороо 2- р баг

Б. Мөнхнар 48 кг СМ
Ц. Энхжаргал 53 кг МУГТ
А. Наранцацрал 53 кг СМ
П. Шинэхүү 55 кг СДМ
Б. Энхтүвшин 55 кг СДМ
Н. Лхагвадулам 58 кг СМ
Х. Болортуяа 60 кг СДМ
П. Сүрэн 63кг СДМ
Э. Даваанасан 69 кг СДМ
П. Номин-Эрдэнэ 75 кг СМ

Дасгалжуулагч Ц. Цогтбаяр МУГТ

ХАСУ МЕГАСТАРС клуб

Ц. Намуунцэцэг 48 кг СМ
Б. Мөнхтуяа 48 кг СМ
Д. Отгонцэцэг 53 кг ОУХМ
Б. Энхтунгалаг 55 кг СДМ
А. Батцэцэг 58 кг ОУХМ
Т. Мөнхтуяа 60 кг МУГТ
О. Оюунгэрэл 63 кг СМ
Б. Чанцалнямаа 63 кг СМ
О. Насанбурмаа 69 кг МУГТ
Ц. Баярзаяа 75 кг ОУХМ

Дасгалжуулагч Ц. Баярсайхан СМ

ОХИДЫН АКАДЕМИ

Б. Чимгээ 48 кг СМ
Б. Болортуяа 53 кг СМ
С. Уянга 55 кг СДМ
С. Бямбацэрэн 58 кг ОУХМ
О. Оюунтуяа 60 кг СМ
Ц. Шинэхүүхэн 63 кг СМ
З. Болортунгалаг 69 кг СМ
О. Бурмаа 75 кг МУГТ
Б. Даваацэрэн 75 кг СМ

Дасгалжуулагч Т. Сүхбаатар МУГД

АРСЛАН-НАЛАЙХ

Г. Мөнхцэцэг 48 кг СМ
Б. Дөлгөөн 53 кг СМ
Б. Хатантуул 55 кг СМ
П. Отгонбаяр 55 кг 1 зэрэг
Г. Энхсувд 58 кг 1 зэрэг
Б. Сарнай 60 кг СДМ
М. Хишигмаа 63 кг СДМ
Б. Цэцэгбаяр 69 кг СМ
Б. Золзаяа 75 кг СДМ

Дасгалжуулагч Д. Мөнхбаяр СМ
Ц. Гантөгс СМ

ЦАСТЫН БАРС клуб

О. Амгалан 48 кг 1 зэрэг
Д. Шүр-Эрдэнэ 53 кг 1 зэрэг
С. Нарангарав 55 кг 1 зэрэг
Б. Шоовдор 58 кг ОУХМ
Х. Мөнхтуяа 60 кг ОУХМ
Э. Саранхөхөө 63 кг СДМ
Д. Баасансүрэн 69 кг 1 зэрэг

Дасгалжуулагч
Д. Батням СМ

ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ !!!
ТЭМЦ ТЭГЭЭД ЯЛ !!!


URL:

Сэтгэгдэл бичих