Афганистаны нийслэлд пуужин тусчээ
Афганистаны нийслэл Кабул хотын төвд байрладаг дипломатч нарын хороололд даваа гарагийн шөнө босогчдын харвасан хоёр пуужин тусч, оршин суугчдыг цочирдуулсан тухай эх сурвалж мэдээллээ.
“Замбак талбайн ойролцоо пуужингууд туссан. Тусгай хүчнийхэн уг хэргийг шалгаж байна. Орон нутгийн цагаар оройн 9 цагт болсон халдлагын үеэр хүний амь эрсэдсэн байж болзошгүй” гэж эх сурвалж хэлсэн байна.
Афганистаны Ерөнхийлөгчийн ордны гол хаалгануудын нэг болон бусад Засгийн газрын агентлагуудын, гадаадын Элчин сайдын яамдын хэд хэдэн барилга уг хэсэгт байрладаг байна.
Хэргийг мөрдөн шалгах ажлыг эрх баригчид эхлүүлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд өгнө гэж эх сурвалж нэмж хэлжээ.
Х.Аминаа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: