Ш.Чимэдцэрэн: Дурлалын дууль /бодит домог/
Домог гэмээнэ домог юм
Довтлох амьдралын нугачаа юм
Үлгэр гэмээнэ үлгэр юм
Үнэний шимтэй өв юм
ДУРЛАЛЫН ДУУЛЬ
Ойн иргэд нь омог, тээхнээрээ тасран отог, гал болон амьдрах бөгөөд, шургаагын үзүүрүүдийг нийлүүлэн босгож дээр нь модны шанд холтос, ангийн үсээр бүрсэн урцан сууцтай ажээ. Отгийн заарингийн амьдардаг урц нь хамгийн том болоод тохилог ангийн үнэтэй арьсаар хучисан ба бусад айл бүр нь амьдралын түвшингээрээ том, жижиг болон үзэмжээрээ ялгардаг байна. Ойн иргэд дөрвөн улиралдаа зохицон нүүдэллэж амьдрах бөгөөд очисон газар бүртээ урц барьж дараа дахин ирэхэд бэлэн байхаар хоол хүнс нөөцлөж орхидог нь өөрсөнд нь болоод явуулын анчин гөрөөчинд ч их тус болдог бөгөөд тэд ч хэрэглэсэн ч, үгүй ч боломжоороо хүнсний нөөцийг нь нэмэгдүүлж орхидог нь заншил болсон байдаг ажээ. Мөн цаа бугагыг гэршүүлэн ан гөрөөөхийх, нүүдэл хийхдээ уналганд ашигладаг ба хүнсэндээ хэрэглэдэг аж. Цаа буга нь намаг, шалбааг, хад чулуу, уулын өөд, уруу, бороо цасанд ердөө ажирдаггүй, зөвхөн хангайн өндөр бүсэд ургадаг хөвдөөр л хооллодог их номхон, зөөлөн арьстай, олон салаа эвэртэй, жижигэвтэр биетэй ойн иргэдийн хамгийн гол түшиг тулгуур болдог. Ойн иргэд ан агнаж хоол хүнсээ бэлтгэдэг ба ан агнах нь тэдний гол ажил бөгөөд олз ихтэй байвал маш их баярлацгааж тэнгэрийг болон уул усныхаа савдагыг илүүтэй их үзэж харлаа гэж өргөл өргөж, дуу дуулж, бүжиглэж, шуугилдан баяр хийцгээдэг байна. Олзныхоо үнэт арьс, үсийг голд буюу талруу цаагаараа ачин аваачиж гурил, будаа, давс, цай болон хувцас, даавуу болон бусад хэрэгцээнийхээ зүйлээр сольж наймаалцдаг байжээ. Чингис хааны зарлигаар Чингисийн ахмад хүү Зүчи ойн иргэдийг эзлэхээр Шишгэдэд ирэхэд ойн иргэд тэдэнд их хэмжээний цагаан морь, цагаан шонхор, хар булга бэлэглэж эе эвийг эрхэмлэсэн учир Чингис хаан хүү Зүчийг эе эвийг сахисанд нь сайшааж “Эдгээр ойн иргэдийг чамд өөгье” гэжээ.
Үүнээс хойш ойн иргэд нь Чингисийн дархан шавь болсон түүхтэй билээ.
** ** **
Их хангайн савдагийг Бадагшаан гэдэг бөгөөд үсэрхэг биетэй, сархагар хамартай, үсээр хучигдсан хурц харцтай ёнхор бор нүдтэй, урт гартай бөгтөрдүү, майга том хөлтэй их чадал, тэнхээтэй гэж ойн иргэд дүрслэн бодоцгоодог боловч савдагийг үзсэн харсан хүн байхгүй зөвхөн бөө удган хүмүүс л бөөлөхөдөө онгодондоо дуудаж харьцдаг бөгөөд уул ,усанд хор хохирол учруулсан хэнийг ч тасчиж хаях буюу зовлон зүдгүүр учирч амьдрал доройтох, үр удам тасрах, ан олз ховордох, байгалийн гамшиг тохиолдох эсвэл уул ус,газар шороогоо дээдлэн хамгаалан савдагийг сайн тахисанаас сайн бүхэн бүрдэж амьдрал дээшилдэг гэдэгт бүгдээрээ итгэдэг байна.
Уул ус хэсэг газар бүрийг тус тусад нь сахисан савдаг байдаг бөгөөд хоорондоо эрс тэс ялгаатайгаар барахгүй харгис, догшин, эелдэг, зөөлөн гэх мэт янз бүр ааш араншинтай байдаг ажээ.
Аксаал заарин өөрийн отгийн хүмүүсийг дагуулан урцнуудынхаа хойт талд нь дүнхийж буй их тайгадаа гарч бөөлөхөөр бөөгийн өмсгөл, хэнгэрэг боривоо авч Хайрлаг голоо өгсөн хэсэг яваад нэгэн цохион дээр арай хийн түшээчээрээ туслуулан гарч хувцас хэрэглэлээ агсаад манай омгийнхон яагаад ингэж ядарч зүдрэн ан ав багасаж байгааг Бадагшаанаас асуухаар бөөлж эхлэхэд хүн бүр л дор дороо өөр өөрийн бодлоо даатган хайр, энэрэл, хишиг, буян гуйж сөхрөн, мөргөн, бишрэж зайрангийн үгийг үг гээлгүй сонсох гэж хичээцгээж байлаа.
Аксаал заарингийн насыг мэдэх хүн бараг байхгүй бөгөөд их л өндөр настай, их ч юм мэддэг, сайн муу алийг нь ч хийж чаддаг чадалтай хол ойрынхон тэрнийг ихэд шүтэж ая дангаа асууж, засуулж байдаг хүчтэй бөө юмсанж.
Аксаал заарингийн хоёр талд хоёр хүн түүшээчээр зогслоо. Тэр хөгшин хүнээс ийм их чадал яаж гарч байнаа гэхээр хөдлөн бөөлж эхлэхэд нь аялгуулан хэлэх үүгийг нь сонсвол:
Хадан хавцалын эзэн
Харгис хэрцгий Бадагшаан минь ээ
Уул усны эзэн
Ууртай догшин Бадагшаан минь ээ
Хан уулын эзэн
Хамгийн чадагч Бадагшаан минь ээ
Их тайгын эзэн
Энэрэл ихэт Бадагшаан минь ээ
Онгодонд минь орж ирээч
Олон түмний минь харж үзээч
Ан олз хайрлаж үүзээч
Амьтан зоноо тэтгэж үүзээч
Шөөг шөөг шөөг шөөг
Шөөг шөөг шөөг шөөг гэж үүсрэн цовхрон
Хэнгэргээ дэлдэн дахин дахин онгодоо дуудан бөөлж байснаа гэнэт хойш саван, амнаас нь хөөс цахаран унахад нь хоёр түшээч нь түшиж авлаа.
Түүний онгод нь орж хэн нэгэнтэй ярьж байгаа бололтой бувтнаж нүд нь гөлөрч байснаа ухас хийн босож дээр дээр үүсрэн аман хуураа татаж хэнгэргээ дэлдсэнээ ийнхүү аялгуулан хэлэх нь:
Их тайгын эзэн
Энэрэл ихэт Бадагшаан
Өвгийн минь өвөг
Өршөөл ихэт Бадагшаан
Онгодонд минь орж ирээд
Биеэнд минь биелэж ирээд
Нүдэнд минь нуугдаж ирээд
Нууцгайхан шивнэж айлдлаа
Гэмийг хийсэн гэзэгтнүүд байна
Гэдсээ чирсэн гайнууд байна
Хойноос ирсэн оргодлууд байна
Хормойгоо чирсэн ёртнууд байна
Нутаг усанд минь нуугдаж байна
Нууцгай гэм хийсэн юм байна
Нүглийг нуудаг ёсон үүгүй
Нүүрлэх гайгаас зугтаж чадахгүй
Өршөөл энэрлийг үүзүүлээд
Өөрийн нутгаас хөөж явуул
Энэрэл хайрыг үүзүүлээд
Эндээс түргэн хөөж явуул
Миний уул усанд таарахгүй
Манай иргэдэд тохирохгүй
Ан олзны хаалт байна
Амьдрал үйлийн лай байна
Шөөг шөөг шөөг
Шөөг шөөг шөөг гэхэд нь тэнд байсан хүмүүс саяхан алс холоос ядарч зүдрэн ирээд отогт нь орогнол гуйж үүлдсэн жирэмсэн бүсгүй, эмгэн хоёрлуу харцгааснаа сэм сэмхэн холдоцгооход нь хоёр эмэгтэй ч эвгүйцэв бололтой, заарин ч үүргэлжлүүлэн нилээд удаан онгодтойгоо ярилцаж бөөлж байснаа
Их тайгын эзэн
Энэрэл ихэт Бадагшаан минь
Өвгийн минь өвөг
Өршөөл ихэт Бадагшаан минь
Захисныг тань биелүүлье
Хэлснийг тань хийж гүйцэтгэе
Ан олзоо хайрлаж үүзээч
Амьтан зоноо хайрлаж үүзээч
Шөөг шөөг шөөг шөөг
Шөөг шөөг шөөг шөөг гээд бөөгийн ажил нь дуусав бололтой хоёр туслах нь цай хоол барилаа.
Зүүн тайгад Дүршиг гэгч ихээхэн догшин, уур, омог ихтэй отгийн тэргүүн зайран байв. Тэдний отгийнхон 10 гаруй урцтай, зайрангийн урц нь хамгийн том нь. Отгийн ахлагч заарин нь тэр отгийн бүхий л үүйл ажил, амьдралыг нь хөтлөн явуулж удирддаг ба заарингийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн юм хийх эрхгүй хэрэв хийвэл тэр их л догшин ширүүн хандаж шийтгэл ноогдуулдаг тул бүгд л заарингийн нүд гарыг л харах ажээ. Тэдний отогт нэгэн тавь гаруй нарсны эр, эм хоёр ганц охинтойгоо ядуувтархан амь зууж заарингийн мэдэлд амьдарч байлаа.
Охиныг Шаалай гэх бөгөөд 18 нас хүрч байгаа цайвар царайтай, жижигхэн нүүрэндээ зохисон огтордуу хамартай, нимгэн уруултай, танан цагаан шүдтэй, урт хар үүстэй, эршүүд дураараа зантай, адтай чанга инээдэг, үзэсгэлэнтэй сайхан бүсгүй болон өсөн өндийж хүний хараанд өртөх болжээ.
Охиныг олон отгийн залуус эхнэр болгон авах гэж гуйсан боловч заарин нэгэнд нь ч зөвшөөрөхгүй байсан нь харин өөвгөн заарин охиныг зүүдэндээ үүзэж, хайрлан дурлах болж өөрийн эхнэр болгох гэж санаархаж байжээ.
Үүнийг эхнэр Сувс нь гадарлаж бухимдахдаа нөхрөөсөөөайх боловч Шаалайг заарингийн нүднээс далд байлгах санаа өөвөрлөж арга чарга сүвэгчлэн охиныг аашлаж загнаж зодох нь бүр хэрээс хэтэрчээ. Нэгэн удаа охин Сувс эмгэнд хөөгдөн голруу загас барихаар явж голын ойролцоо ирээд эхлээд усанд орчихоод загас барихаар шийдэж бяцхан хаднаас унах хүрхэрээний хажууд очоод хувцсаа тайлан усан дор орж зогсоход нь эхлээд ус биеэнд нь нийцгүй хүйтэн байснаа хэсэг хугацааны дараа аятайхан болж ирсэн бололтой үсээ угааж усаар наадан тоглож эхлэв.
Тэр орчины байгаль, бүсгүйн гоо үзэсгэлэнтэй хослоод ямар ч үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай тансаг сайхнаар хосолон байв. Шаалайг усанд орох тэр агшинд цохионы хажуугаар нэгэн нум сум агссан ташаандаа жимбүүр хөгжим хавчуулсан дан арьсан хантаазтай хүдэр эр хад дамжин гүйсээр хадан дээр гарч ирсэнээ ийш тийш харсанаа байгалийн сайханд уярав бололтой хөгжмөө суга татан гараараа шувтран арчсанаа үлээх гээд гэдийх тэр агшиндаа бүсгүйг олж харлаа. Сандрахдаа хөгжмөө барьсан чигээрээ хадны араар орж нуугдан цочих гайхах зэрэгцэн бүсгүйг харлаа. Тэр үзээгүйгээ үзэж, харж ханашгүй бүсгүйн гоо сайхныг бишрэн гайхширч орхив…
Охин ч ер мэдсэн шинжгүй ойрхи нэгэн хадан дээр гарч биеэ арчсанаа наранд ээн хадан дээр суулаа. Гэнэт хөгжмийн дуу сонсоод огло харайн босож хувцасаа яаран өмсөөд ийш тийшээ харсан боловч юу ч харагдсангүй хөгжмийн дуу улам холдсоор чимээ тасрав. Шаалай жаахан гайхсанаа загасаа барихаар гол уруудан хэсэг яваад загас барих гэж оролдоод барьж чадахгүй байлаа яагаад байгаагаа өөрөө ч ойлгохгүй дэмий л усанд гараа дүрж загас шүүрэх гэлээ. Загас баригдахгүйд нь хор нь хөдлөөд яаж ч чадахгүй Сувс эмгэнд зодуулна даа гэж бодоод уйллаа… Уйлж суутал гэнэт мөрөнд нь хүн хүрэх шиг болохоор нь цочин эргэж харгатл нэг залуу зогсоход нь цочисондоо усруу унах шахтал тэр залуу барьж тогтоолоо. Тэгээд тэр охиноос:
- Загас барих гээ юу? Би чамд туслах уу? гэж асуугаад хариултыг нь сонсолгүй газар элгээ наан хэвтээд гараа усанд дүрлээ.
Шаалай бүр сандарч энэ залуугийн бүсэндээ хавчуулсан хөгжмийг хараад түрүүний дуугарсан хөгжим болохыг ойлгонгуутаа бүр ч ичиж загас барих гэж зэрэгцэн тонгойлоо. Энэ хооронд залуу хэд хэдэн том загасыг голын эрэг дээр гарган шидээд ойрхон байгаа модноос нэг мөчир авчран загасыг нь хэлхэж өглөө. Шаалайд юу ч баригдсангүй. Тэр Шаалайгаас нэрийг нь бас ямар отогийн хаагуур нутагладагийг нь асуухад охин овоо тайвширч одоо л нэг баярласанаа хэллээ. Тэгээд явахаар болж загасаа мөрөндөө үүрээд явах гэхэд нь залуу:
-Чи маргааш ирэх үү гэж асуулаа. Шаалай уг нь ирнэ гэж хэлмээр байвч бардам зам нь хөдлөж
-Үгүй ээ гэхчихээд инээмсэглэсээр гүйчихэв. Залуу ч ард нь инээсээр хоцров.
Тэр өдрөөс хойш тэр хоёр өдөр бүр загас барьж, жимс мөөг түүж их л дотно үеэрхэж, тоглож наадан байсаар бие биедээ хайртай болж хайрандаа умбан ээнэгшин дасалцлаа.
Энэ явдлыг эмгэн Сувс нууцаар дагаж байгаад харжээ. Дотроо их л баярлаж Шаалайг тэр залууд бушуухан өгөхсөн гэж бодоод аав ээж хоёрт нь тэр залуутай хурдан суулга гэж ятгасан боловч өвгөн эмгэн хоёр заарингаас зөвшөөрөл авахаасаа айж байлаа. Энийг нь мэдсэн Сувс эмгэн нөхөртөө хэлжээ. Тэгсэн байдар бүр ч биш болж дүршиг заарин хачин их уурлаж урцнаасаа гүйн гарч Шаалайн гэрт гүйж хүрээд хаалгыг нь сөхөн хуу татан хаяад гэрт нь харайн орсоноо багтарсан амьсгаагаа хэсэг дараад
–Шаалай хаа байна гэж орилоход нь өвгөн эмгэн хоёр сандчин сөхрөж,
-Голруу загасанд явсан гэж хэллээ. Дүршиг заарин уурандаа тэр хоёрыг нэг нэг цохиж авсанаа уураа даран ёсорхуу болж:
-Би Шаалайг бага хатнаа болгож авна. Товлосон өдрийг нь тэнгэрээсээ асууна гэчихээд гарч явлаа.
Шаалайн аав ээж хоёр аянганд нэргүүлэх шиг болж уйлж, унжин, үглэж яахаа мэдэхгүй тэнгэрээсээ аврал эрэн гуйлаа. Оройхон охин нь ч ирлээ. Охин аав ээж хоёроо хараад
–Юу болов, яав гэж асуухад нь аав ээж хоёр нь учрыг нь хэлэв.
Шаалай ч уйлан уйлан аав ээж хоёртоо сөхрөн гуйж:
- Би зааринд очихгүй надад хайртай хүн бий, би тэр хүндээ хайртай гэлээ. Тэгэвч тэр гурав амьд мэнд аж төрөе гэвэл заарингийн үгнээс гарах эрхгүй, эсвэл гурвуулаа отгоосоо хөөгдөх ч юм уу бүр үхэл ч нүүрлэж мэдэх байлаа. Тэгээд эцэг нь нэгэнт айл толгойлж гал голомтоо сахих үүрэгтэйгээс хойш яая гэхэв энэ бүгдийг зохицуулахаар шийдэж охиндоо:
-Охин минь ээ бидний хувь тавилан л ийм ажээ. Тэгэхээр бид хоёр чамайг амьд сэрүүн харж явах, чи ч бид хоёрыг амьд харж явахын тулд зааринд очих л болох нь дээ. Биеэ барьцгаа уужуу тайван ярилцая гэлээ. Тэгээд
–Охин минь бидэнд хоёр л зам байна даа. Нэгдэх нь чи зааринд очих буюу элэг бүтэн үлдэх, хоёрт нь чи тэр залуудаа очих уршигийг нь чи өөрөө мэдэж байгаа гэхэд нь эмгэн нь уйлж унжин:
-Охин минь бид чамд ямар их хайртай билээ дээ. Чи тэр залуудаа оч бид гайгүй зохицож болох байлгүй дээ гэв. Шаалай жаахан чимээгүй сууснаа
– Аав ээж хоёр минь би та хоёртоо маш их хайртай би одоо яваад Зоригтой уулзаад ирье Тэр биднийг отогтоо авч дөнгөх байхаа гээд явахаар зэхэж гарах гэтэл Дүршиг заарин аль хэдийн тэр хэдийг уйлж унжиж байх хооронд үүдэнд нь харуул манаа гаргажээ. Тэгсэн ч охин урцныхаа хойт талаар нь мөлхөж гараад нилээд холдтол мөлхөж нохойгоо шившин дуудаад модруу ортол мөлхөж модонд орсон хойноо босоод гүйлээ. Хөгшин заарин гэртээ орж харуул гаргасан боловч сэтгэл нь ер амрахгүй бодол болон байснаа хоёр хүнийг дуудуулан тэдэнд шивнэн даалгавар өгөн гаргалаа. Тэр хоёр бүрэн зэвсэглээд Шаалайн урцны үүдэнд очоод гаднаас нь хашгиран дуудаж: -Хөөе өвгөн чи гараад ир гэж дуудлаа. Өвгөн ч нэг их муу юм санасангүй гарч ирлээ. Эмгэн цуг гарах гэсэн боловч хоёр харуул нь эмгэнийг унатал түлхэж орхилоо. Эмгэний зүрх түгшиж чимээ чагнасан боловч урцны урьд талд цаа хөллөж байгаа бололтой хаяагаараа харах гэсэн боловч юу ч харагдахгүй байв. Харуулын нэг нь орж ирсэнээ өвгөний аяны богцыг өгөөдөх гээд эмгэнд шивнэн өвгөн чинь хол анд явах гэж байна гэчихээд гараад явлаа. Хэсэг чимээ чагнасан эмгэн гарах гэсэн боловч харуул гаргасангүй. Гадаа нам гүм. Их ч удах шиг болов. Гэнэт хүний хөлийн чимээ гарах шиг болохоор нь эмгэн тосох очиход нь Дүршиг заарин орж ирлээ. Тэр их л ихэмсэгээр хээхэлзэн:
-Танай өвгөн бид хоёр ярилцаад тохирлоо. Тэр хуриманд бэлдэх юмаа олж ирэхээд аянд гарлаа тэрнийг ирэхээр бид хуримлана гээд охины орлуу очиж хучиж тавьсан хучилгыг нь сөхсөнөө орилон
–Шаалай хаана байна гэж эмгэн лүү дайрахад эмгэн сөхрөн уналаа.
-Тэр хаана байна муусайн юмнууд оргуулсан байна. Тэр минийх л байх ёстой чи муу ад зэтгэр гээд эмгэнийг өшгөлсөнөө гаран харайж харуулд зогссон хоёр харуулаа хараан загнаж үсчиж байснаа:
-Бушуухан зарьнууд хөллө гэлээ. Тэгээд гэртээ орж хувцасаа өмсөөд дөрвөн хүн дагуулан морьдлоо. Тэд маш хурдан давхиж хүрхэрээний ойолцоо очиж цаанаасаа бууж шивнэлдэж байснаа сэмхэн урагшиллаа.Тэд мод хадны араар нуугдсаар Шаалай охин түүний сэтгэлт залуу хоёр ярилцан сууж буй газарт дөхөн иржээ.
Тэнд охин уйлан байж зовлонгоо ярьж залуу ч сэтгэл эмзэглэн сонсож яахаа ярилцаж байв.Тэгээд залуу:
– Чи энд хүлээж бай би аав ээж хоёрыг чинь яваад аваад ирьө тэгээд бүгдээрээ зугтая гэж ярилцаж байтал нохой хуцаж чимээрхэв.Тэр хоёр ч ухас хийн бослоо.Тэр хоөр бүслэгджээ.Гэвч залуу нум сумаа авлаа. Дүршиг заарин муухай инээж:
-За залуу минь хүний эхнэр булааж хээр хэвтэнээ гэдэг чинь ер нь юу болж байна даа гэхэд нь залуу
-Би хэний ч эхнэрийг булаагаагүй ээ Би өөрийнхөө эхнэр болох хүнтэйгээ л хамт байна даа гэв.Заарин харин:
–Ярихгүй шүү залуу минь 1-рт наад бүсгүй чинь манай отогийнх 2-рт аав нь дөнгөж сая зөвшөөрчихөөд хуримын юм бэлдэхээр аянд явлаа. Тэхээр наад бүсгүй чинь минийх л болж байна даа гэв.
Шаалай бүх юм өнгөрч байгааг мэдэж сэтгэлтэй залуудаа
-Чи эндээс хурдан зугт тэд чамайг алчина шүү гэхэд нь залуу нь
-Үгүй би чамайг тэрэнд яасан ч өгөхгүй ээ.Хоёулаа зугтанаа гэв. Заарин -За тэгээд чи амьд мэнд дээрээ наад бүсгүйгээ өгчихөөд холдохгүй юу? Чиний таван талд хүн байхад чи яаж ч чадахгүй шүү гэхэд нь Шаалай сөхрөн уналаа.
Гэнэт эмэгтэй хүн муухай инээхэд бүгд зэвүүцэн тэр зүгрүү харцгаалаа.Тэр хооронд залуу дүршиг зааринд нэг сум өшөө 2 хүнд нэг нэг сум илгээж амжлаа. Нөгөө хоөр гүйн ирж залуугын хоёр гараас барьж авлаа. Гэтэл нөгөө эмэгтэй хашигчин
- Ха ха залуу минь ,заарин та хоёрын аль нь ч Шаалайг авч чадахгүй гээд нум сумаа харааллаа. Тэрнийг харангуутаа залуу ч Шаалайруу ухас хийлээ. Сувс эмгэний тавьсан сум ч шүнгэнэхэд. сумнаас амжиж залуу Шаалайд хүрсэн боловч тэвэрч амжилгүй гар сарвайн хөл нь сөхөрөхөд Шаалай ч ухас хийн тэвэрэхэд нь хоёул газарт уналаа. Муухай эмгэн ч
~Ха ха гэж инээсээр алга боллоо.
Заарин ч муухай орилоод унасан учир нөгөө хоёр туслах нь заарингаа авах гээд гүйлээ.Заарин ухаан алдсан учир нөгөө хоёр тэрнийг цаан дээрээ ача&д авч явлаа.
Шаалайн нулмис өөрийн эрхгүй асгарч хайртыгаа хичнээн дуудаад ч нэмэргүй голоос очиж ус авчирч аманд нь хийж нүүр цээжийг нь арчсан ч сэхэхгүй байлаа.
Шаалай хичнээн ч удсаныг бүү мэд хаач явааг бүү мэд нэг л хүн гараас нь хөтлөөд явж байхад нь хэн юм бол гэж бодонгуутаа ухас хийн хартал ээж нь байхаар нь ээжийгээ тэврээд ухаан алдчихлаа. Сувс эмгэн зодоод ч байх шиг,дүршиг заарин хүчирхийлэх гээд ч байх шиг,хар баавгай хазах гээд ч байх шиг арай ядан сэрэхэд нь
урцандаа хэвтэж байгаагаа мэдлээ.Ээж нь өндийлгөн цай уулгалаа.
Сар гаруй хэвтэж байж ухаан нь овоо зүгширч тэнхэрлээ. Дүршиг заарингийнхан эх охин хоёрыг буурин дээр нь хаяад явжээ. Тэр хоёрт хоол унд хомсхон болж эх өдөртөө голоос загас барьж,жимс мөөг түүж ирж хоёр биенээ тэжээж байлаа.
Шаалай боссон боловч ухаан нь нэг л биш, эх нь хичнээн чадлаараа халамжлан сайхан үг хэлж аргадсан ч гэсэн охин нь нэг л гөлөрөнгө донгио юм шиг юм хэлэхэд нь үгийг нь ойлгож өгөхгүй байгаа ч юмуу барагтай дуугарч ярихгүй инээж хөгжих ч үгүй.бүр уйлах ч үгүй байв. Эмгэн өвгөндөө санаа зововч өвчтэй охиноо орхиод явж ч чадахгүй явах гээд хаачхаа мэдэхгүй хүрээд ирэх ч юм бол уу гээд байсаар нилээд хугацаа өнгөрлөө. Энд өвөл эрт болдог болохоор гол хөлдөж эхэлвэл тэр хоёр бүр хэцүүдэх байлаа.
Тэгээд тэр хоёр өвөлжих өнтэй газар бараадах хэрэгтэй учир ганц хар нохой ,заарингынхан хөгшин гээд үлдээсэн ганц зарь үлдсэнийг ойр зуур хэрэг болох зүйлээ ачаад охиноо хөтлөөд замд гарлаа. Аль болох хурдан явахыг л бодохгүй бол хол замд хэцүүдэж мэдэх учир энэ бүхэнд эмгэний чадал ухаан дутаж байсан ч гэсэн амьд үлдэх өөр арга үгүй байв. Охин ч юм ярих болсноосоо хойш
-Ээжээ Зоригт хаашаа явсан бэ? Хэзээ эргэж ирж биднийг авах юм бэ? аав цуг явсан юм уу? дүршиг заарингаас бид нар зугтаж чадсан тиймээ? гэх мэт асуултууд асууж байв. Эмгэн ч гэсэн охиныхоо биеийг сайжиртал үнэнийг нуухаар шийдэж тэгж ингэс гээд л хариулдаг байлаа. Эмгэний санааг зовоох бас нэг юм гарч иржээ. Эмгэний ажигласанаар охин жирэмсэн байв. Тэгээд нэг өдөр охиноосоо асуусанд охин учиргүй уйлж гэдсээ илэн хөөрхий миний бяцхан Зоригт минь гэж байв.
Эмгэн ч охиныхоо ухааныг дахин муудлаа гэж айлаа.тэгсэн харин охин
-Ээжээ би хүүгийнхээ төлөө амьд байх ёстой. Аавыг нь ирэхэд би төрчихсөн байна байхаа гэхэд нь ээж нь тун ч баяртай замд гарах бэлтгэлээ хийж замд гарцгаалаа.
Зам маш бартаатай болохоор тэр хэд зам хороох нь бага байлаа.Гэсэн ч зүтгэсээр л бага багаар ч болохноо зам хорж л байлаа. Хэд хэдэн том уул даваж хоол ундгүй зүдэрхийн даваан дээр Аксаал заарингийнхантай өвөлжөөрүүгээ нүүж явахад нь таарч тэднээс тусламж гуйхад нь заарин нэг их татгалзалгүй отогтоо үлдэхийг зөвшөөрчээ. Тэгтэл маргаашнаас нь эхлээд л цас нүд нүүргүй шуурч арваад хоног зутарч цааш нүүж чадахгүй саатаж хүн зон нь зутарч ан авд явсан ч олзгүй ирэх болжээ. Тэгээд л Аксаал заарин тэнгэр бурхан уул усны савдаг лусаа дуудан арга чарга гуйн бөөлжээ.
Тэгээд ээж.охин хоёрыг дуудан ирүүлж бүхий л учир явдлаа ярь гэжээ.Шаалай ч бүх учирыг үнэнээр нь мэдэж авлаа. Энэ түүхийг заарин сонсоод:
-За та хоёрт Дүршиг заарин их л муу юм хийжээ. Дүршиг заарингийн хийсэн муу юмыг хэнч дийлдэггүй юм даа та нар ч мэдэх биздээ. Тэгэхээр та хоёрыг орхиод л явахаас өөр замгүй боллоо гээд тэр хоёрт өвөлжиж болохоор газрыг зааж өгөөд өөрийнхөө хүмүүст
-Нүүхэд бэлтгэ гэлээ. Эх охин хоёр заарингаас үлдээхийг гуйсан боловч заарин
-Өөрийнхөө энэ олон хүмүүсийг та хоёроор сольж чадахгүй гэж шууд хэлжээ.
Ингээд хоёр хоногийн дараа тэнгэр сайхан болж тэд нүүж явлаа. Эх охин хоёр ч ганц зариндаа юмаа ачаад хөдлөхөөр зэхэцгээхэд нь, тэдэнд сайн санасан нь хоол, хүнс, хувцас илүүчилж өглөө. Хэд хоног яваад байтал охины бие тааруудаж тэр хоёр нэг заглаг босгож шанд хөвдөөр хучиж дулаалаад охиноо оруулж хэвтүүллээ.
Ээж нь охиндоо гал түлж цай уулгаад ойр зуурын юм ярилцаж унтуулав. Хэд хоног охиноо харж овоо гайгүй болохоор нь ан олз олох санаатай эмгэн уулаар нэг яваад ч юмгүй ирж,хоол хүнс дуусаж байгаад их л зовж яаж нэг хүн амьтантай тааралдая даа гэж бодох болжээ. Харин нэг өдөр явж байгаад чоно барьж идсэн бор гөрөөсний жаахан мах олж ирж охиндоо мах чанаж шөл хийж өгөхөд охиныхон хөлс гарч сайхан гэгч бөх унтахад эмгэн өөрөө ч гэсэн нам унтжээ. Тэрнээс хойш нэг их удалгүй хөгшин зарь нь үхэж тэр хоёр нэг хэсэгтээ хүнс хоолоор гачигдсангүй ээ.
Тэгж ингэсээр хоёулаа өвлийг нэг юм даваж хавартаа золголоо. Бас хоол хүнс багадаж дээр нь охины төрөх цаг дөхөж байгаа зэрэг нь ямар ч байсан нэг л хүн амьтан бараадахын түүс болж байв ч тэр хоөртоо анчин гөрөөчин ч тааралдсангүй.
Тэгээд эмгэн бодож сансанаа охиндоо хэлж ярилцажээ.
-Хоёулаа ямар ч байсан голруу буухаар шийдэцгээлээ. Тэгээд тэр хоёр өмссөн хувцастайгаа жаахан идэх юмаа аваад нэг сайхан өдөр хөдөллөө. Охины ухаан онц сайжраагүй бөгөөд бүх үнэнийг сонссоноос хойш бүр дуугарахгүй шахуу болсонд эмгэн бухимдан заримдаа уйлж унжин охиноо загнаж заримдаа аргадаж өөрийн хүч чадлаас хэтэрсэн амьдралдаа түүртэж явлаа. Сар шахуу явж өөрсдийнхөө хаварждаг хаваржааны ойролцоо ирлээ. Замд нь харин нэг хөгшин этэр таарч охиндоо унуулж овоо газар хороожээ. Тэр хоёр их ядарсан учир бууж хэд хоног амрахаар шийдэв. Тэр хоёрт зовлонгүй ганц ч өдөр байсангүй ээ. Маргааш өглөө эмгэн эрт босож гал түлж цай чанаад охиндоо өгөхдөө Охиноо ажигласан чинь царай нь их шингэрчээ. Ээж нь ч “одоо яанаа даа энэ охин ч удахгүй л төрөх нь цааш явж болохгүй нь дээ” гэж бодож суухдаа охиноо харан өрөвдөж суулаа. Гадаа нь нэг сонин чимээ гаргахаар нь эмгэн ухас хийн гараад хартал хөгшин этэр нь холоо үсэрэн унаж цаана нь нэг хачин амьтан эмгэнийг хараад ухас хийн гүйлээ. Эмгэн ч айхдаа урцныхаа хойт талруу гүйтэл нөгөө амьтан яах ийхийн зуургүй л гүйцэн ирж эмгэнийг холоо үсэртэл нь алгадаж унагаалаа. Ээжийнхээ чимээгээр охин ч гарч ирээд энэ бүгдийг харангуут орилоод суун тустал нөгөөх амьтан цаанаас нь гүйж ирсэн нохойруу ухас хийн дайрахад нь нохойч айн сүүлээ хавчин цааш эргээд гүйхэд нь хойноос нь хөөж элдсээр байгаад нилээд холдсон хойно нь гүйцэж очоод алгадаж унагаагаад эргээд Шаалай дээр харайн ирэхэд нь гэнэт хүүхэн чадлаараа орилоход нь огло харайн гайхас хийснээ эргэж харан эргэж харан зугтан одлоо. Цочиж айсандаа болоод Шаалай төрөхдөө ухаан алдсан бололтой чимээгүй болжээ.Уул өгсөөд буу үүрсэн хүн явсаар үхсэн цааны хажууд очсоноо гайхас хийн ийш тийш харсанаа нүүр ам нь мэдэгдэхгүй болсон эмэгтэй үхсэн бас цааш яваад хартал бас нэг хүн байх шиг дөхөж очвол ухаан алдсан бололтой бие нь чичирч байв. Тэр хүн эмэгтэйг эвтэйхэн хэвтүүлэх санаатай өргөтөл хүүхэд час хийн уйлахаар нь сандарахдаа цочин хойшилож харан ажиглатал дөнгөж төрсөн эмэгтэй болохыг нь ойлгож хацарлуу зөөлхөн алгадаж сэргээх гэсэн чинь үхэж байгаа бололтой амьсгал татлаа. Тэгээд хүүхдийг нь салгаж авах санаатай хормойгын нь сөхөж эмэгтэйн өмдөн дотроос хүүхэдийг татаж гаргаж ирээд ангийн
хутгаа гарган ирж хүйгий нь таслан үснээсээ таслан боож
эхийнхэн нөмгөн нөмөрсөн байсан дээлийг тайлж хүүхдийг
ороогоод уйлж чадахгүй шахам болсон хүүхдийг тэвэрэн үхсэн
цааны махнаас хэсэгийг таслан авч хүүхдийн аманд хийж
хөхүүлээд цаагаа орхисон газарлуугаа гүйн хүрч мордон
хурдаллаа. Хурдан явахгүй бол хүү үхэж мэдэх учир яаравчлан явсан ч оройдоо л нэг юм отгийнхоо барааг харжээ. Тэр хүнийг анчин Агаандай гэх ба эхнэр төрөөд нэг их удаагүй байсан учир хүүг авч хөхүүлж отогийн ахлагчдаа бүх учрыг хэлж зөвшөөрөл авсанаар хүүг үлдээхээр болжээ. Олон жилийн дараа Агаандайн отогт нэгэн өвгөн айлчлан ирж, ирсэн зорилгоо ярихдаа :
-Би хоёр эмэгтэйг хайж яваа юмдаа.Тэд маань хаана явааг мэдэхгүй олон жил энэ хавийн бүх тайгаар явлаа. Нэг бүдэг бадаг сураг сонсвол баавгайд бариулсан хоёр эмэгтэйг олсон хүн байсан гэж дуулсан юмаа. Ийм сураг сонссон юм байвал надад хэлж өгнө үү? гэж хэллээ. Анчин:
-Тиймээ тэр нэг өдөр би анд явж байгаад аймшигт явдал дээр орчихсон. Хорхойтсон баавгай явах арай ч болоогүй байсан цаг, баавгай тэгж ч арай хүнд дөхөхгүй л баймаар, хөлийн мөрийг би хайгаад олоогүй л дээ. Тэгээд энэ явдалыг савдаг.лусын ажил байх л гэж бодсон доо гээд
Анчин Агаандай өвгөнд болсон явдлыг харсанаа ярьж:
Хүүг авчирчихаад би буцаж очиж нас барсан хүмүүсийн нутаглуулаад тэнд байсан ганц нэг юмсыг нь авчирсан. Зарим нь үрэгдэж алга болсон байхаа харин энүүнийг би хүүг том болохоор нь өгнө гэж боддог юм даа гээд нэг нум сум, ангийн хутгыг үзүүлжээ. Бас:
-Энэ тэдний гоёлын л юм байсан бололтой гээд эмэгтэй хүний гоёлын хэрэгсэл хүзүүний зүүлт, бугуйвчыг гаргаж үзүүлэхэд нь өвгөн энэ зүйл миний охины юм мөн байна гээд уйлж, тэр хүмүүс чинь миний эхнэр охин хоёр байсан байна шүү дээ гээд урьд болсон түүхийг ярьж намайг Дүршиг заарин холын аянд хөөж явуулаад намайг ирэхээс өмнө охиныг минь эхнэрээ болгож авах санаатай байгаад Зоригтын суманд оногдож олон жил өвдөж шаналсан байсан. Би таван жил шахуу явж арай хийж отогынхоноо олж очисон. Тэгээд тэднээс эмгэн ,охин хоёрыг орхигдсоныг сонсоод амьд нэг газар байж магад гэж бодоод арван долоон жил тэднийгээ хайлаа, ямарч байсан зээ хүүтэйгээ мэдлээ. Би мэргэн бөө заарингаас асуусан л даа тэр заарин бөөлөөд -Сувс эмгэн уулын савдаг бадагшаантай нөхцөж хүн биш болоод алга болсон байна тэр их муу юм хийсэн байна гэхдээ нэг юм үлдсэн байна гэсэн юмдаа тэр нь энэ зээ хүү л байж таарлаа даа гээд би ч хөгширлөө танай отогт үлдэхийг гуйя даа, зээ хүүгийнхээ хажууд л байвал боллоо гэжээ. Хүү ч өвөөтэйгөө мэдэж, өсгөсөн аав ээж ахан дүүсээ асран тэдэндээ ачлалтай байж отог омгоо удирдан явахдаа өөрийнхөө энэ түүхийг хүмүүст ярьж домог болгон үлдээснийг хожим нь би нэгэн заарин бөөгөөс сонссоноо ийнхүү сийрүүлэн бичлээ. Тэдний үр удам одоо ч гэсэн сайн сайхан амьдран суудаг гэнэлээ.
Төгсөв.
Ш.Чимэдцэрэн 2003 он
URL: