С.Ганбаатар гишүүн ХҮН-д элсэх эсэхээ үгүйсгэсэнгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намд /ХҮН/ элсэх тухай мэдээлэл гарч эхэлсэн.
Энэ асуудлаар С.Ганбаатар гишүүнээс тодруулахад “Эрх баригчид сонгуулийн болон бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар ирэх сонгуульд бие даагч гишүүдийн маш их хавчих гэж байгаа. Тиймээс бие даагч гишүүд бид цаашид хэрхэхээ ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрэхээр зэхэж байгаа. ХҮН-ын тухайд би урилгаар очиж лекц уншдаг, харилцан ярилцаж, санал солилцдог” гэв. Харин элсэх эсэх талаар тодорхой хариулт өгөхөөс татгалзсан юм.
Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд УИХ дахь бие даагч гишүүд сөрөг хүчний үүргийг жинхэнэ утгаар хэрэгжүүлж байсныг онцлоод цаашид ч энэ чиглэлээ баримталж ажиллана гэв.
Дашрамд дурдахад Хөдөлмөрийн үндэсний нам нь 2011 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхэлж байсан юм.
Н.Туяа
URL: