“Сая ам.доллараа мартдаг Сангийн сайд асан”
Нэгэнтээ “Манай гэр бүлийн компани сард тэрбумаар тоологдох орлоготой. Надад Төрөөс мөнгө илүү харах хэрэг алга” хэмээн суусан С.Баярцогтын оффшор дансанд мартчихсан нэг сая ам.долларыг гадаадын хэдэн олиггүй сэтгүүлчид дэлгээд бөөн хөл болов. Хүний мууд дуртай лүднүүдийг ингэнэ чинээ бодоогүй байх л даа. Юун нөгөө компанийн орлого зарлаад даналзах вэ. Их л сандарсан хөөрхий. Зүтгэж мөлхөж байж очсон УИХ-ын дэд даргын суудлаа ч тэр дор нь өгөв. Гэр бүлдээ санаа зовж байгаагаа ч хэллээ. Яах аргагүй энэ мөнгийг мартаж, улстөрч хүнд баймгүй зүйл боллоо ч гэдгээ тайлбарлав. Энэ бүгдээс харвал их л сандарсан хэрэг. Зарим нэг ажиглагч ийм хэмжээний хууль зөрчсөн Төрийн өндөр дээд албан тушаалтан парламентад суух ёсгүй. Өөр газарт байх ёстой гээд бас л хөөрхийг хэвлэлээр сандаргаад авлаа.
Одоо ч цагийн аясаар хууль зөрчсөн буруугаа цагаатгачихсан,
суудлаа ч томоруулчихсан догь сууна. Энэ цаг дор түүнийг өмөөрөх бүлэглэл бас байсаан. Тэдний хувьд С.Баярцогт улстөрийн өндөр соёл гаргаж, УИХ-ын дэд даргын суудлаа өглөө. Маш сайн жишиг тогтоож өглөө ч гэж байсан. Нөгөө талаас “Сая ам.доллараа мартдаг Сангийн сайд асан” гэсэн явган шог ч түймэр шиг дэгдсэн. Үнэн хэрэгтээ түүний мандуулсан хэрэг УИХ-ын дэд даргын суудал жижигдэх юм билээ хэмээн учир мэдэх нэгэн ч хэлсэн. Хуулиа дагавал шүү дээ. Аливаа зүйл гэдэг цагийн эрхээр мартагдаж, чөтгөр ч бурхан шиг харагдах үе байдаг даа. Өнөөдөр түүний өндөр нэр хүндийн дор энэ явдал мартагдахдаа тулсан ч хэвлэлийн архивт хадгалаастай бий л дээ. Мартаж болохгүй зүйл бол энэ. Харин түүнд үүнээс гадна мартаж болохгүй нэг гэгээлэг зүйл байдгийг бид мэдэх учиртай.
2008 оны сонгуулийн өмнөхөн нэрт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны “Ус мөрөн олон чиг” дууны мөрнөөс сонгуульдаа ашиглах гэрээг түүний эхнэр хүүхэдтэй үзэглэж байхад таарч ярилцлага авч байв. Тухайн үед дууны мөрийг олон сая төгрөгөөр үнэлэх тухай ойлголт Монголд бараг байгаагүй гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. С.Баярцогт гишүүн тэр үед “Ус мөрөн олон чиг Сэлэнгийг минь яаж гүйцэхэв” мөрийг тодорхой хугацаанд гэрээлэн авч сонгуульдаа ашиглах хэвлэлийн хурал зарласан хэрэг. Өнөөдөр бол манай улстөрчид хувь уран бүтээлчийн бүтээлийг бүү хэл өөрийг нь сохор зоосны үнэгүй зараад орхиж байна. Энэ хэрээр оюуны хулгай бол зам мөрөө алдсан. Ийм цагт С.Баярцогт улстөрчдөд уриалсан маягийн маш сайн жишиг тогтоож өглөө гэж ойлгож суусан юм. Магадгүй хувь улстөрчийн зүгээс уран бүтээлчдийн уран бүтээлийг үнэлэх тал дээр санаачилга гаргаж байсныг ч үгүйсгэх хэрэггүй. Түүнээс бус энэ нөхрийн Монгол Улсад байгуулсан гавьяа, мандан бадруулсан тухайд сайн мэдэх юм алга.
Үүнээс гадна Хөгжим бүжгийн сургуульд суралцаж байгаа Ц.Чинзориг агсны хоёр ихэр охины ирээдүйд маш том хөрөнгө оруулалт тэр байсан гэдгийг тухайн үед мэдэрч суусан юм. Энэ он цагийг даасан сайн уран бүтээл С.Баярцогтыг улстөрийн өндөр сэнтийгээс өнөөдрийг хүртэл буулгаагүйг бодоход ээлээ өгсөн гэж харахаас өөр аргагүй. Өөрөөсөө болж л УИХ-ын дэд даргын суудлаас буусан болохоос хөндлөнгийн ямар нэгэн гай дайраагүй. Энэ тухайд монголчууд бид бүгд мэдэх хойно олныг нуршаад яахав. Үүнээс хойш С.Баярцогт гэх хувь улстөрчийн замнал эцэс төгсгөл нь харагдахгүй үргэлжилж өнөөдөрт ирлээ. Ийм гэгээн бодлоор хувь улстөрчидтэй нүүр тулсан цагаас хойш он цаг хэдэнтээ улирчээ. Харин он цаг элэх тусам энэ улстөрчийн намтар зузаарна. Зузаарахдаа чухам юугаар зузаалах тухайд тааж мэдэх юм алга. Улстөрийн увайгүй үйлдэл газар авсан энэ цагт сайн зүйлээр намтраа чимэхгүй ч байж мэднэ.
Тэр оюуны бүтээлийг мэдрэх үнэлэх өндөр чадавхи байхаас өөр аргагүй сурч боловсорсон гэдгийг бол надаар хэлүүлэх юун. Москва хотын Улсын их сургууль, ХБНГУ-ын Гадаад худалдааны академи, Монгол Улсын Их Сургууль гэсэн оюуны том уурхайнуудаас өөрийнхөө даахын хэрээр л эрдэм цуглуулсан нөхөр. Чухам тэр үүр уурхайгаас хэдий хэрийн юм дааж гарсныг өнөөдөр бүрэн дүүрэн хэлэхэд хэцүү. Хожим хойно цаг хугацаа харуулж таарна. Эдгээр эрдмийн үүр уурхайд суралцахдаа эдийн засагч, багш, хуульч, эрх зүйч гэсэн диплом өвөртлөсөн юм билээ. Энэ хэдэн хавтас ч яахав. Өсч төрсөн нутаг Сэлэнгийн тухай олон арван уран бүтээл байдаг ч тэрээр мэргэжлийн хэмжээнд үнэлэгддэг “Ус мөрөн олон чиг” хэмээх дууг сонгосон нь ч үүнтэй холбоотой биз.
Улстөрчийн хувьд ид ухааны бяд сууж хийж бүтээхийн замд бяр нь амтагдах насан дээрээ байгаа нөхөр бол С.Баярцогт. Фракц хоорондын гал дүрэлзэх гээд байдаг АН дотор бол тэр тал алддаггүй хүн. Түүний боловсрол дээр хачирлаад социализм захдсан хүмүүжил нь ч түүнийг юу юуны өмнө хөдөлгөөд байдаггүй байх. Яагаад гэхээр тэр нийгэм задарч ахуй цагт буюу 1989-1990 онд УНТЭ-ийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж, нэгэнт зках зээлд шилжсэн хойно Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооны дэд тэргүүлэгч болж өссөн аж. Ерээд оны эх. Зах зээлийн нийгэмд хөл тавьж, цаг төрийн байдал ч сайнгүй байв. Энэ үед С.Баярцогт Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн болоод авсан нь түүний улстөрийн замыг эргэлт буцалтгүй эхлүүлсэн байж таарна. Ардчилсан улс болсноос хойш залуучуудын байгууллагыг чамгүй олон жил удирдсан хүн бол тэр. Тэрээр Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр 1991-1997 он хүртэл ажилласан юм билээ. Энэ зуурт УТБА-ын багш, эрдэм шинжилгээний ажилтан ч байж үзсэн гээд түүнд ажлын туршлага багагүй байсан нь өнөөдрийн өндөрлөгт авчирсан нэг хүчин зүйл байх.
Манай түүхэнд ёстой л нэг эрээвэр хураавар нөхдөөр бүрдэж байсан парламент бол 1996-2000 оны нэг ангийнхан. Залуу боловсон хүчний хувьд тэрээр энэ үедээ Монголын Социал Демократ намын дэд даргаар ажиллаж ахуйдаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд болж зэрэг дэвээ ахиулаад авав. Үүнээс харвал демократ үзэлтэй, нам дотроо энэ бүлэглэлд багтдаг нэгэн. Гуч шүүрэх насандаа тэрээр УИХ, Засгийн газрын гишүүн болж, өнөөдрийн хэллэгээр “давхар дээл”-тэй халууцаж суух болсон. Их л залуудаа улстөрийн өндөр дээд сэнтийд заларсан цөөхөн хүний нэг бол С.Баярцогт. Шинэ мянганы босгон дээр сонгууль болж, өнөөх л Төрийн өндөр дээд сэнтийд заларч байсан нөхөд ёстой л байнд ч үгүй банзанд ч үгүй гэдэг боллоо. С.Баярцогт ч намын нөхдийн адил хамт туугдсан. Энэ сонгуульд АН ганцхан суудал авч байсан түүхтэй. Үнэн хэрэгтээ тухайн үед 1996-2000 онд АН төр барихдаа зах зээлийнхээ учрыг олоогүй ард түмэнд таалагдаагүй хэрэг. Энэ дөрвөн жилийн хугацаанд дөрвөн Засгийн газар унаж, нийгэм эдийн засгийн байдал ч таагүй болсон нь ийн нөлөөлсөн. Тиймээс С.Баярцогт 2004 оны сонгууль хүртэл “Товхон хан” компанийн зөвлөх нэрээр бизнесээ хийж байгаад 2002 онд Олон Улсын валютын санд шинжээч болж, улсын мөнгөөр сурсан хэргээ нэг гаргасан байх.
Ийнхүү 2004 оны сонгуульд тэрээр улстөрд эргэн ирэв. Тэр даруйд намдаа нэр нөлөө, боловсрол, бүлэглэл гээд аль аль талаа харуулж, өдгөөгийн хашиж буй Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Энэ үед улстөрийн байдал ороо бусгаа, олон намын эвсэл нэгдсэн Засгийн газар ажиллаж гээд юм юм л болсон. Парламентад хоёр дахь удаагаа сууж, Засгийн газарт мөн хоёр удаа суусан залуу улстөрчийн хувьд туршлага тэгтлээ дутаагүй болов уу, тухайн үед. Учир нь хожмоо С.Баярцогт алдлаа, ийм буруу зүйл хийлээ гэж дуулдаагүй.
Үймээн дэгддэг 2008 оны хар сонгуулиар тэр аанай л парламентад сонгогдож, улстөрийн хувьд жинхэнэ хал цэргийн хувиар ирсэн. Энэ даруйд олонхийн бүлгийг бүрдүүлээд байсан С.Баяр Ерөнхий сайд болж, стандарт бус хамтарсан Засгийн газар байгуулахад тэрээр зангараг зааж, Сангийн сайдын суудалд суулаа. Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар Оюутолгойн гэрээг үзэглэснээр С.Баярцогт нэг хэсэгтээ сайн нэр зүүсэнгүй. Нийгэм бүхэлдээ хараар будаж байв. Үнэндээ Оюутолгойн гэрээ монголчуудад ашигтай болсон эсэх талаар өнөөдөр ч маргаан тасраагүй учраас энэ нэр С.Баярцогтыг улстөрд үргэлж дагаж явах болно гэдгийг тэр мэдэж таараа. Энэ гэрээнээс улсын дансанд орж ирсэн мөнгөнөөс ард түмэн хишиг хүртэж сууснаас цаад нарийн учрыг нь яаж олохов дээ. Учир мэдэх олон хүн энэ гэрээг ашиггүй гэж хэлдэг. Тэр тусмаа Оюутолгойн гэрээний эсрэг бодолтой олон гишүүд парламентад бий. Ямар сайндаа л “Сая ам.доллараа дансанд мартдаг Сангийн сайд асан” хэмээх явган шог амнаас аманд очиж байхав дээ.
С.Ганбаатар гишүүний хувьд түүнтэй хонь чоно гэхэд болно. Ямар сайндаа эрхэм хоёр түшээ телевизээр Оюутолгойн гэрээний тухайд маргаан дэгдээж, чухам аль нь ялсан эсэх нь мэдэгдэхгүй нэг жонхуу зуурсан даа. Үнэн хэрэгтээ тэнд эгэл түмэнд ойлгогдохоор юу ч байгаагүй. Эрхэм хоёр мэтгэлзсэн болж, нийгмийн зарим хэсэгт С.Ганбаатар нь ялагдаж, С.Баярцогт нь ялагдсан болж өнгөрсөн бол нөгөө хэсэгт С.Баярцогт ялагдаж, “Үйлдвэрчин” С.Ганбаатар ялсан болоод энэ асуудал дууссан. Харин С.Ганбаатар “С.Баярцогт огт мэддэггүй мөртлөө мэддэг юм шиг гайхалтай ярьж сурсан хүн байна гэдгийг ойлголоо. С.Баярцогт парламентад таван удаа суухдаа гайхалтай худлаа ярьж сурсан хүн юм. Түүний хувьд Оюутолгойн талаас өгсөн хэдэн тоонд л эргэлдээд сууж байна” хэмээсэн ярилцлага өгсөн нь бий. Чухам хэнийх нь зөв буруу эсэхийг өнөө ч ард түмэн ялгаагүй л сууж байгаа. Ямартай ч түүнд нэрт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны “Ус мөрөн олон чиг” дуу ээлээ өгсөөр байна.
Нэгэнтээ “Манай гэр бүлийн компани сард тэрбумаар тоологдох орлоготой. Надад Төрөөс мөнгө илүү харах хэрэг алга”

С.Ууганбаяр
URL: