Яармагийн гүүрийг засварлахад 77 сая төгрөг зарцуулна

Энэ сарын эхээр Яармагийн гүүрэн дээр нийтийн тээврийн том оврын автобус “Kia Bongo” машинтай мөргөлдөж, гүүрний тулгуур даацанд гэмтэл учруулсан. Ослын улмаас долоон иргэн бэртэл гэмтэл авсан билээ.

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс гүүрийг засварлах шаардлагатай гэсэн зөвлөмж гаргасан бөгөөд дүгнэлтээр 77 сая төгрөг шаардлагатай болж буй аж. Гүүрийг засварлахад шаардагдах хөрөнгийг ослын буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр болсон гэдгээ ч мэдэгдээд байгаа билээ.

Уг дүгнэлтээр панелийг үйлдвэрийн хийцээр солих, гүүрийн эвдрэлтэй хэсгийг доороос нь дэр модон түр тулгуур хийх, гангийн цууралтаас хамгаалах зорилгоор засвар хийх хэсэгт дулаан байр барих, барьсан байрны доторх агаарын хэм +5 градусаас багагүй байх, засварын ажлыг гүүрийг угсарсан мэргэжлийн багийн тусламжтайгаар явуулах нь зохимжтой гэж үзсэн бөгөөд гүүрийг засах ажил ч эхэлжээ.

WWW.BOLOD.MN


URL:

Сэтгэгдэл бичих