Тамхи ширхэглэвэл 700 мянган төгрөгөөр торгоно

Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болоод байгаа тамхины замбараагүй хэрэглээг зогсоохын тулд хууль хяналтыг чангалж, мэргэжлийн байгууллага хяналт шалгалтаа эрчимжүүлэн ил задгай гудамжинд тамхи ширхэглэн зарсан иргэнийг 20 мянган төгрөгөөр, ТҮЦ, дэлгүүрийг 50-н мянгаас төгрөгөөр торгодог байсан бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тамхины хяналтыг чангаруулах сарын аяны хүрээнд өнгөрөгч баасан гаригаас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгохоор боллоо.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар “Гудамж талбайд болон дэлгүүр ТҮЦ-д тамхи ширхэглэн худалдаалсан тохиолдолд 700 хүртэлх мянган төгрөгөөр торгохоор болоод байгаа” гэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар сарын аяныхаа хүрээнд Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа учраас эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих