Бонд тойрсон бодлогогүй улс төрд цэг хатгая
Эдийн засгийн байнгын хорооноос Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан арван гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг байгууиж олон улсын зах зээлд арилжаалсан үнэт цаас, бондьш хөрөнгийн зарцуулалтад өнгөрсөн нэгдүгээр сараас шалгалт хийж эхэлсэн билээ. Гэвч бонд тойрсон намуудын “зодоон”-ы үр дүнгээр Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх нь байтугай Байнгын хороо нь ч хуралдаж чадахааргүй байдалд шилжив. Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалаи, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын гурван гишуүн саналаа нэгтгэж гарын үсэг зурсныг эс тооцвол албан ёсньг эсэх нь эргэлзээтэй дүгнэлт Байнгын хорооныхоо босгийг даваагүй л явна.
Өөрөөр хэлбэл, олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөреөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн соншлт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай асуудал нь Байнгын хороогоор хэлэлцүүлэгт орохоосоо омнө хоёр намын сонгуулийн омнөх “зодоон”-ы сэдэв, улсгөрчдийн тодрох тавцан болоод удаж байна. Уг нь “Чингис” бондыг олон улсын зах зээл дээрээс амжилттай босгож, улсын сан данс руу орж ирэх үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын төдийгүй УИХ-ын гингүүдэд нэг зүйлийг сануулж байлаа шүү дээ.
Тэрбээр, гадаад зах зээлд бондын талаар буруу мэдээлэл өгсөн тохиолдол бүр хариуцлага дагуулна. УИХ-ын гишүүний нэг хариуцлаггүй мэдэгдэл ардаа 10 сая ам.долларын өр болж Монгол Улс дээр бууна гэдгийг анхааруулж байсан юм. Гэвч бонд тойрсон хоёр намын талцлаас үүдэж Монголын Засгийн газрын олон улсын зах зээл дээрх үнэт цаасны хүү нь өсч, ханш нь буурч мэдэх таагүй мэдээлэл сонсогдож эхэллээ. Сонгууль дөхсөн энэ үед АН, МАН-ын гишүүд сонгогчдод тал засах гэсэн, улс төрийн тавцан дээр илүү тодрохоор түрүүчээсээ сурталчилгаагаа эхлүүлээд байгаа. Тэдний зарим нь бондын хөрөнгөөр бойжуулсан бүтээн байгуулалтын ажлыг өөрсдөдөө нааж эхэлсэн бол нөгөө хэсэг нъ хумсалсан, хулгайлсан юм шиг л олон нийтэд харагдах болов. Үүнийг сонгууль дөхсөн улс төр гэж харж болох ч хөрөнгө оруулагчдад лав эерэг чимээг өгөхгүй ээ.
Ажлын хэсэгт орж ажилласан МАН-ын гурван гишүүн хэвлэлийн хурал хийхдээ танилцуулсан баримтууд нь үндэслэлгүй, худлаа байсныг Сангийн яам, Үндэсний аудитын газраас баталсан байдаг. Үүний ганцхан жишээ бол “Чингис” бондоос сох дутсан гэх 5.4 сая ам.долларын дуулиан. Энэ бол улстөрчдийн мэдэгдсэн шиг бондын мөнгөнөөс огт алга бодсон зүйл биш, тодорхой шимтгэлийн л мөнгө гэдгийг аудит ч тэр, Сангийн яам ч ялгаагүй баталжээ. Жишээ нь жирийн иргэн банкнаас зээл авахдаа 1-2 хувийн шимтгэл төлдөг. Үүн шиг бонд босгосон улс ч тэр, гомпани ч ялгаагүй адилхан л тодорхой хэмжээний шимтгэл төлдөг юм байна. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын шимтгэл нь 0.35 хувь байгаа. Энэ бол улс мөнгө босгохдоо төлсөн шимтгэл. Хувийн хэвшил ч ийм хэмжээний шимтгэл төлж ирснийг өмнө нь арилжаалсан бондуудаас харж болно.
Жишээ нь “ММС”-ын бэлэн жишээ бий. Олон улсын зах зээл д 600 сая ам.долларын бонд гаргасан тус гомпани тухайн үедээ 2.15 хувийн шимтгэл төлж байжээ. Өөрөөр хэлбэл, цаг үеэсээ хамаарч бонд босгоход гөлөх шимтгэл харилцан адилгүй байдаг ч, шимтгэл төлж ирснээрээ бүгд адилхан юм.
Тэгэхээр Ажлын хэсгийн 10 гишүүн ойрын хугацаанд элдэв талцалгүйгээр хуралдаж санал дүгнэлтээ нэгтгэн нэг талдаа гаргамаар байна. Эс бөгөөс хуралдаж чаддаггүй Ажлын хэсгийг тараая. Энэ асуудлыг ингэж нэг талд нь гаргахгүй “Чингис”, “Самурай”, ер нь Монголын компани, банкуудын гаргасан гадаад зах зээл дэх бондын хүү өсөж, ханш нь унасаар байх нь. Бонд тойрсон бодлогогүй улс төрд цэг хатгахгүй бол улам л уруудах нь ойлгомжтой юм.
С.Гандөл /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: